НИЙГЭМНийгэм мэдээ

Хурдан морьдын сэрвээний өндрийг 30-40 секундэд AI технологиор хэмжинэ

Монгол Улсын Шадар сайд Н.Номтойбаяр өнөөдөр Хүй долоо худагт ажиллалаа. Энэ жилийн Үндэсний их баяр наадмаар хурдан морины уралдаанд оролцох морьдын сэрвээний өндрийг хиймэл оюун ухаанд (AI) суурилсан ухаалаг төхөөрөмжөөр хэмжих юм. Энэхүү төхөөрөмжөөр морьдын сэрвээний өндрийг 30–40 секундын дотор хэмжих бөгөөд хэмжилтийн үеэр уяач морийг төхөөрөмжөөр жигд хөтлөн оруулахад өндөр хүчин чадалтай 5 камер бүхий AI систем сэрвээний өндрийг автоматаар тодорхойлж, хэмжилтийн үр дүнг шууд дэлгэцээр харуулна.

Хэмжилтийн үйл ажиллагааг хэвлэл мэдээллийн хэрэгсэл болон морь барианы бүсэд байршуулсан дэлгэцээр шууд дамжуулж, олон нийтэд нээлттэй, ил тод мэдээлэхээр зохион байгуулжээ.

Энэхүү ухаалаг төхөөрөмжийг ашигласнаар хэмжилтийн үйл ажиллагааг богино хугацаанд, хүний оролцоог багасган, ил тод, шударга зохион байгуулах боломж бүрдэх юм. Хэмжилтийн шаардлага хангаагүй морьдыг тухайн хэсэгт уяж үлдээх бөгөөд шаардлага хангасан морьд дараагийн шатны бүртгэл, хяналтын ажиллагаанд шилжин оролцоно.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button