Т.Ариунаа: Энэ жилийн наадмаар Б.Орхонбаяр арслан л түрүүлэх байх

Хэдхэн хоногийн өмнө Ардын жүжигчин цол хүртсэн, дуучин Т.Ариунаагаас наадмын үеийн дурсамж болон түрүү бөхийн таамагт хэнийг нэрлэж буйг нь тодрууллаа.
-Баяр наадмын өдрүүдэд эхлэх гэж байна. Жил бүрийн наадмын өмнө түрүү бөх хэн байх вэ гэх таамгийг Монгол түмэн цөм ярьдаг билээ. Таны хувьд энэ жилийн наадмын түрүү бөхөөр хэнийг нэрлэх вэ. Та болон таны хань Г.Буяндорж Монгол бөхтэй ойр хүмүүс шүү дээ?
-Энэ жилийн наадмаар Сэлэнгийн Б.Орхонбаяр арслан л түрүүлэх байх. Бүгд дэмжиж байгаа, бэлтгэл нь сайн өнгөтэй байгаа. Өнгөрсөн жил Б.Орхонбаярын жил байсан гэж боддог. Дан ганц монголчууд бус дэлхий түүнийг таньдаг болсон шүү дээ.
Гэхдээ түрүү бөх хэн болохыг таашгүй. Орчин үеийн залуучууд маш хүчтэй, хурдтай, бяр чадалтай, ур ухаантай болсон байна. Бид бүхэн өнгөрсөн жилийн наадмын түрүү бөхөөр мөн л Б.Орхонбаяраа нэрлэж байсан ч түрүүлээгүй шүү дээ. Тиймээс л таашгүй гэж хэлээд буй юм.
-Хамгийн сэтгэл хөдөлгөсөн наадмынхаа дурсамжийг хуваалцаж болох уу?
-Манай Г.Эрхэмбаяр аваргыг арслан болоод аварга болдог тэр жилийн наадам манай гэр бүлийн хувьд маш онцгой наадам болж байсан. Яагаад гэвэл Сэлэнгэ аймгийн "Таван хан" дэвжээг манай нөхөр үүсгэн байгуулсан. Олон жил морь уяна гэдэг шиг Г.Эрхэмбаяр аварга маань олон жил зодоглож, бидний гэр бүлийг, Сэлэнгэ аймгийн зон олон, Монголын ард түмнээ баярлуулсан. Тус дэвжээнээс олон сайхан улсын цолтнууд төрөн гарсан байдаг.
-Эргэн дурсахад хамгийн дурсамжтай наадам тань хэзээ өнгөрч байв. Хамгийн тод үлдсэн дурсамж, үйл явдлаа хуваалцаж болох уу?
-Хүн болгон ээжийнхээ хийсэн хоолонд дуртай, дурсаж ярьж явдаг шүү дээ. Манайх таван хүүхэдтэй, ам бүл долуулаа айл байсан. Ээж долоо хоногт заавал нэг удаа бууз эсвэл хуушуур хийдэг. Наадмаар тогоо дүүрэн хуушуур хийнэ. Бид нар уралдаад л иддэг байлаа. Би айлын том охин тул давуу эрхтэй, дүү нар дуусгах гэвэл "Ээж ээ надад үлдээгээрэй" гээд л хэлнэ. Хоолонд дуртай, их иддэг л хүүхэд байсан юм шиг байгаа юм. Тэр үеэ ер мартдаггүй.
Г.МИШЭЭЛ












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Б.Орхонбаяр үнэхээр бэлтгэл сайтай харагдаж байгаа, гэхдээ наадам гэдэг тааварлашгүй болохоор хэн түрүүлэхийг барилдаан л шийднэ
Т.Ариунаа гуайн ярьсан хуучны наадмын дурсамж үнэхээр дулаахан санагдлаа
Orhonbayr sain barildaj bgaa ch naadam bol taashgui, etses hurtel hen ch turuulj medne
Naadmiin hamgiin goy ni uridchilaad medeh argagui baidag shuu
Сэлэнгийн бөхчүүд сүүлийн жилүүдэд үнэхээр өнгөтэй байгаа шүү
Bi bol buhchuudee bugdiig ni amjilt husne, gemtelgui saihan barildaasai
Хэн түрүүлэхээс илүү сайхан шударга барилдаан болоосой гэж хүсэж байна
Orhonbayr turuulbel gaihahgui l bh, gehdee busad ni ch bas mash huchtei
Наадам болгон шинэ түүх бичдэг болохоор урьдчилж хэлэхэд хэцүү дээ
Huushuur idej ursulduj bsan dursamj ni hamgiin goy heseg ni bailaa
Buhchuudiin beltgel bugd sain bgaa, ene jil sonirholtoi naadam boloh ni
Түрүүлэх бөхөөс гадна сайхан ёс жудагтай барилдаан үзэх л хамгийн чухал
Taamag bol taamag, devjeen deer l jinhene hariu garna daa
Naadam bol mongolchuudiin hamgiin goy bayar, bugded ni amjilt
Hen ch turuulsen baisan saihan naadam boloh ni chuhal