УЛС ТӨРУлс төрийн мэдээ

Т.Даваадалайгийн цагдан хорих хугацаа 12 хоногийн дараа дуусна

Засаг даргын I орлогч асан Т.Даваадалайгийн цагдан хоригдоод яг 48 хоног өнгөрч байна. Сүүлд зургаадугаар сарын 22-ны өдөр цагдан хорих хугацааг нэг сараар сунгаж шийдвэрлэсэн учир цагдан хорио нь 12 хоногийн дараа дуусна.

Эргэн сануулахад, Т.Даваадалайг дөрөвдүгээр сарын 25-нд ЭЦА-наас гэрт нь нэгжлэг хийж, 27-нд 48 цагийн хугацаатайгаар цагдан хорьсон. Түүнийг, эхнэрийнхээ болон эхнэрийнхээ үеэл дүүгийн үүсгэн байгуулсан ААН-д ₮5.6 тэрбум, эхнэрийнхээ найзын үүсгэн байгуулсан хоёр ААН-д ₮709 сая, түүнчлэн эхнэрийнхээ 50% эзэмшдэг ААН-д ₮47.9 сая, нийт ₮6.6 тэрбумыг угаасан байж болзошгүйгээр шалгасан. Цагалбарын хувьд, дөрөвдүгээр сарын 25-нд ЭЦА-наас гэрт нь нэгжлэг хийж, 27-нд 48 цагийн хугацаатайгаар цагдан хорьсон. Улмаар тавдугаар сарын 22-ны өдөр нэг сарын хугацаатайгаар цагдан хорих, таслан сэргийлэх арга хэмжээ авсан байдаг.

Үүний дараа зургаадугаар сарын 22-ны өдрөөс нэг сарын хугацаагаар цагдан хорих, таслан сэргийлэх арга хэмжээг сунгаж шийдвэрлэсэн юм.

Бид хэргийн явцыг эргэн мэдээлсээр байх болно.

Г.МИШЭЭЛ

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button