Гадаад мэдээДЭЛХИЙ

Микел Мерино сэлгээгээр орж ирж, гоол оруулснаар Испани Бельгийг хожжээ

Хөлбөмбөгийн ДАШТ-ийн шөвгийн найман тоглолтууд үргэлжилж байна. Өнгөрсөн шөнө Испани, Бельги хоёр таарч сэлгээний супер тоглогч гэх хочтой болоод буй Микел Мерино сэлгээнээс орж ирээд 88 дахь минутад гоол оруулснаар Испани 2:1 харьцаатай ялжээ.

Тоглолтын эхний хасагт багууд 1:1 харьцаатай тэнцсэн бол Мерино хоёрдугаар хагасын сүүлээр сэлгээгээр орж ирээд гоол оруулав. Тэрбээр шөвгийн 16-гийн тоглолтод Португалын эсрэг тоглолтын сүүлээр сэлгээгээр орж ирээд ялалтын гоолыг оруулсан билээ. Мерино Бельгийн эсрэг ялсныхаа дараа “Цэвэр тохиолдол гэж зүйл байхгүй. Хэрэв тоглолтдоо сайн бэлтгээд орвол аливаа зүйлс давтагдах магадлалтай” гэж хэлжээ.

Хамгийн сүүлд Испанийн шигшээ баг 2010 онд шөвгийн дөрөвт шалгарч байсан түүхтэй. Тус улсын шигшээ баг 2010 оны ДАШТ-д ялсан билээ. Одоо Испани шөвгийн дөрөвт Килиан Мбаппегээр ахлуулсан Францын шигшээтэй тоглоно.

Эх сурвалж: Reuters

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button