Нийгэм мэдээ

Хоёрын даваанд өвдөг шороодсон улсын цолтой бөхчүүд

Тулгар төрийн 2235 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 820 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 115 жил, Ардын хувьсгалын 105 жил, Ардчилсан хувьсгалын 36 жилийн ойд зориулсан Үндэсний их баяр наадмын бөхийн барилдаан үргэлжилж байна.

1024 бөхийн барилдааны нэгийн даваа өчигдөр болж өндөрлөсөн бол өнөөдөр 2-4-ийн давааны барилдаан үргэлжлэх юм. Хоёрын даваанд өвдөг шороодсон Улсын цолтой бөхчүүдийн мэдээллийг нэгтгэн хүргэе.


  • Төв аймгийн харьяат, Улсын заан Д.Амгаланбаатар Өвөрхангай аймгийн харьяат сумын заан Ж.Буянхишигт өвдөг шороодлоо.
  • Дундговь аймгийн харьяат Улсын харцага Л.Пүрэвжав Төв аймгийн харьяат сумын заан Б.Бат-Эрдэнэд өвдөг шороодлоо
  • Говь-Алтай аймгийн харьяат Улсын харцага Ж.Амартүвшин Төв аймгийн харьяат, аймгийн начин Т.Түмэнжаргалд өвдөг шороодлоо
  • Сэлэнгэ аймгийн харьяат Улсын харцага Б.Одгэрэл Булган аймгийн харьяат, аймгийн начин С.Жавхланд өвдөг шороодлоо
  • Өвөрхангай аймгийн харьяат Улсын харцага Б.Цэдэнсодном Архангай аймгийн харьяат аймгийн начин М.Баяржавхланд өвдөг шороодлоо
  • Өвөрхангай аймгийн харьяат Улсын харцага О.Наранбаатар Баянхонгор аймгийн харьяат аймгийн начин Э.Бямбадоржид өвдөг шороодлоо
  • Сэлэнгэ аймгийн харьяат Улсын начин Н.Бүрэнбаатар Баянхонгор аймгийн харьяат аймгийн начин М.Сумъяабазарт өвдөг шороодлоо
  • Булган аймгийн харьяат Улсын начин И.Ёндонсамбуу Өвөрхангай аймгийн харьяат, аймгийн начин Д.Сумъяабазарт өвдөг шороодлоо
  • Ховд аймгийн харьяат Улсын начин Ц.Лхагвасүрэн Дундговь аймгийн харьяат аймгийн начин Ө.Дамбацэрэнд өвдөг шороодлоо.
  • Баян-Өлгий аймгийн харьяат Улсын начин Н.Мустафа Завхан аймгийн харьяат аймгийн начин Б.Сундуйжавд өвдөг шороодлоо
  • Завхан аймгийн харьяат Улсын начин Б.Бадамдорж Ховд аймгийн харьяат аймгийн начин С.Очирпүрэвт өвдөг шороодлоо
  • Говь-Алтай аймгийн харьяат Улсын начин Л.Гантулга Увс аймгийн харьяат аймгийн арслан Ц.Мөнх-Эрдэнэд өвдөг шороодлоо
  • Сэлэнгэ аймгийн харьяат Улсын начин Ч.Баянмөнх Ховд аймгийн харьяат аймгийн начин Н.Хаянхярваад өвдөг шороодлоо
  • Архангай аймгийн харьяат Улсын начин Б.Амарзаяа Увс аймгийн харьяат Г.Бандибаатарт өвдөг шороодлоо
  • Дундговь аймгийн харьяат Улсын начин А.Алтанхуяг Увс аймгийн харьяат аймгийн начин Ц.Билэгсайханд өвдөг шороодлоо
  • Архангай аймгийн харьяат Улсын начин М.Бат-Отгон Дундговь аймгийн харьяат С.Лундаад өвдөг шороодлоо
  • Архангай аймгийн харьяат Улсын начин Ц.Нямдорж Сэлэнгэ аймгийн аймгийн начин Б.Батжаргалд өвдөг шороодлоо
  • Архангай аймгийн харьяат Улсын начин Ж.Дагва-Очир Өвөрхангай аймгийн харьяат аймгийн начин П.Авирмэдэд өвдөг шороодлоо

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

О. Онон

МУИС-ийг Сэтгүүлч мэргэжлээр төгссөн. 2023 оноос эхлэн Eguur.mn мэдээллийн агентлагийн Эрэн сурвалжлах, эдийн засгийн албанд ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button