Байгаль орчин
Орхон голд осолдсон 53 настай буцалтгүй нэрвэгдэгчийг олж ар гэрийнхэнд нь хүлээлгэн өгчээ

2026 оны долоодугаар сарын 14-ний өдөр Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн сумын 3 дугаар багийн “Энхталын нуга” гэх газарт Орхон голын усанд хүн унасан тухай дуудлага Онцгой байдлын байгууллагад иржээ. Дуудлагын дагуу Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах ангийн алба хаагчид шуурхай ажиллаж, эрэн хайх ажиллагааг тасралтгүй зохион байгуулсны үр дүнд усанд осолдсон 53 настай эрэгтэй иргэн Ц-ийн нэрвэгдэгчийг олж, холбогдох хууль хяналтын байгууллагад хүлээлгэн өгсөн байна. Иймд Онцгой байдлын байгууллагаас иргэдэд дараах сэрэмжлүүлгийг хүргэж байна.

Үүнд:
- Гол, мөрөн, нуурын эрэг орчимд сонор сэрэмжтэй байх
- Согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ усанд орох, сэлэхгүй байх
- Баталгаагүй болон зориулалтын бус завь, хийлдэг хэрэгслээр гол гатлахгүй байх
- Хүүхдийг усны ойролцоо хараа хяналтгүй орхихгүй байх
- Усанд амарч, аялж зугаалахдаа аврах хантааз өмсөн, аюулгүй байдлаа бүрэн хангах
Усны осол нь ганцхан хоромын болгоомжгүй үйлдлээс үүдэн хүний амь нас эрсдэх, нөхөж баршгүй гарз хохирол учруулах эрсдэлтэй тул иргэн бүр анхаарал, сэрэмжтэй байхыг зөвлөж байна.











АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.