НИЙГЭМНийгэм мэдээ

Даян аварга Б.Орхонбаярын цолны наадам наймдугаар сард болно

Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн ой, Ардын хувьсгалын 105 жилийн ой, Тулгар төрийн 2235 жилийн ойн Үндэсний их баяр наадмын хүчит 1024 бөхийн барилдаанд амжилттай барилдаж арав даван түрүүлсэн Монгол Улсын Даян аварга Б.Орхонбаярын цолны хүндэтгэлийн мялаалга наадмыг наймдугаар сарын эхээр зохион байгуулахаар төлөвлөжээ.

Тус наадмыг амжилт, цолыг нь хүндэтгэн тэмдэглэх зорилгоор зохион байгуулах бөгөөд бэлтгэл ажлыг хангах ажлын хэсгийг байгуулан ажиллаж байгаа аж. Цолны мялаалга наадмын үеэр монголчуудын уламжлалт үндэсний спортын төрлүүд болох хүчит бөхийн барилдаан, хурдан морины уралдаан, үндэсний сур харваа зэрэг олон төрлийн арга хэмжээ зохион байгуулагдах аж.

Х.ХУЛАН

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
6 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Ккккк
Ккккк

Зардал нь татвар төлөгчдөөс гарах уу. Нүүрснээс олсон луйврын мөнгөөрөө өөрөө дааж төлөх хэрэгтэй биш гэж үү

Зочин
Зочин

Аварга хүн шиг тэмдэглэх боловуу хулгайч хүн шиг тэмдэглэх боловуу

Зочин
Зочин

Ж.Мөнхбат ЖИМИ өгнө гэж Цэндбаатарыг хулхидсан шүү. Тэр новшийг хөө

Иргэн
Иргэн

Бүх цагийн долдой долоодогууд хүн эвдэхийг ч үзүүлж өгдөг дөө.
Одоо Орхонбаяр шиг сайн сайхан хүн байхгүй болоо байлгүй.
Одоо хаа хаанаа жаахан ухаалаг хэрсүү байж үз...

Ider
Ider

Гайхалтай сайхан Даян Аварга даа Эрүүл энхийг хүсье...

Зочин
Зочин

Сэтгүүлч Хулан гуай та Монгол Улсын тусгаар тогтнолд тун дургүй хүн юмаа даа, Наадмын нэрэн дотроос Тус гаар тогтнолоо сэргээн мандуулсан гдг хэсгийг нь зор иуд хассан байхчив, хө ?!

Back to top button