Гадаад мэдээДЭЛХИЙ

АНУ Ираны дайнд 37.5 тэрбум ам.долларыг зарлагаджээ

АНУ-ын Батлан хамгаалахын сайд Пит Хэгсет мягмар гарагт /2026.07.21/ Конгресст мэдээлэл өгөхдөө Ираны дайнд 37.5 тэрбум ам.доллар зарцуулсан гэжээ. Хоёр долоо хоногийн өмнө АНУ, Иран нар харилцан цохилт өгч нөхцөл байдал хурцадсанаас хойш Хэгсет анх удаа Конгресст мэдүүлэг өгсөн нь энэ байв.

Дайны эхний зургаан хоногийн зардал 11.3 тэрбум ам.доллар болсон гэж эх сурвалжууд мэдээлж байсан билээ. Тэгвэл энэхүү зардал нь гурав дахин өсжээ. Өнгөрсөн долоо хоногт Трамп төсөвт нэмж 90 тэрбум ам.доллар гаргаж өгөх хүсэлт Конгресст гаргасан юм. Үүний ихэнх нь Ираны дайнтай холбоотой зардлынх байжээ.

Хоёрдугаар сарын 28-нд АНУ, Израил нар Иранд цохилт өгч дайн эхлүүлснээс хойш Конгресс дахь Бүгд найрамдах, Ардчилсан намын хууль тогтоогчид аль аль нь Трампын захиргааг хангалттай мэдээлэл өгөхгүй байна гэж шүүмжилж ирсэн. Хэгсет мэдээлэл өгч байх үед сенатор Патти Мюррэй “Ерөнхийлөгч нөхцөл байдлыг хурцатгаж, дайны гэмт хэрэг үйлдэнэ гэж сүрдүүлж байна. Энэ мөргөлдөөн дахин нэг мөнхийн дайн болох магадлалтайг энэ явдал харууллаа” гэжээ. Трамп Ираны цахилгаан эрчим хүчний станц, гүүр гэх мэт чухал дэд бүтцүүдийг бөмбөгдөнө гэж хэд хэдэн удаа сүрдүүлсэн. Эдгээр нь дайны гэмт хэрэг болно гэдгийг шүүмжлэгчид онцолж байгаа юм.

Эх сурвалж: Reuters

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button