Гадаад мэдээДЭЛХИЙ

Трамп дэлхийн орнуудад шинэ татвар ногдуулж, худалдааны түншүүд нь эсэргүүцлээ илэрхийллээ

АНУ баасан гарагт /2026.07.24/ Европын холбооны гишүүд, БНХАУ зэрэг дэлхийн улс орнуудад 10-12.5 хувийн гаалийн татвар ногдуулжээ. Тэрхүү шинэ тариф хэрэгжиж эхлэхтэй зэрэгцэн 10 хувийн өөр нэгэн татварын хугацаа дууссан юм.

Хоёрдугаар сард АНУ-ын Дээд шүүх 2025 оны дөрөвдүгээр сард Трампын танилцуулсан 10-50 хувийн хариу татварыг хүчингүй болгох шийдвэр гаргасан. Үүний дараа Трампын захиргаа баасан гарагт хэрэгжих хугацаа нь дууссан 10 хувийн гаалийн татвар ногдуулсан юм.

Трамп шинээр гаалийн татвар хэрэгжүүлэхийг улс орнууд таамаглаж байсан ч гэсэн энэхүү алхмыг хатуу шүүмжилжээ. Гэхдээ зарим орон энэхүү шинэ татвар нь одоогийн нөхцөл байдлыг нэг их өөрчлөхгүйгээс гадна зарим тохиолдолд сайжирсан гэж мэдэгдсэн байна. Шинээр ногдуулсан татвар нь АНУ-ын импортолдог бараануудын 99.4 хувийг хамарч байгаа аж.

Эх сурвалж: Reuters

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button