Б.Орхонбаярын хүүхдийг тээж байсан гэх эмэгтэй ₮50 сая нэхэмжилснээс ₮14.5-ыг олгуулахаар шийдэж байжээ
Энэ жилийн Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдаанд 10 даван түрүүлж Монгол Улсын Даян аварга цол хүртсэн Б.Орхонбаярын хувийн амьдралтай холбоотой шуугиан цахим орчинд шуугиан тарах боллоо.
Тухайлбал, түүний хүүхдийг тээж байсан Б.Б гэх эмэгтэй өөрийн цахим хуудсандаа "Хүссэн цолонд чинь хүртэл би чимээгүй байлаа. Одоо харин илүү их зүйл дэлгэх болно. Хүүхдээ төрөхөд, өнгөрөхөд хүртэл ирдэггүй Даян аварга байж болох уу" хэмээн бичиж, Шүүх хурлын баримтуудыг хавсарган нийтэлжээ.
Уг мэдээллийг shuukh.mn сайтааснягталж үзэхэд, 2023 оны долоодугаар сарын 24 өдөр Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд Б.Орхонбаяр болон Б овогтой Б нарт холбогдох шүүх хурал болсон байна. Тухайн эмэгтэйд Б.Орхонбаяр эмчилгээний 5,800,000 төгрөг, сэтгэл санааны хохиролд 8,820,000 төгрөгийг төлж байжээ.
Б.Б -гийн шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдааны шүеэр өгсөн тайлбарт "2020 оны хоёрдугаар сараас эхлэн Б.О гэдэг барилдааны спортоор хичээллэдэг, өөрийн үеийн залуутай танилцан, дотносож түүний яриа хөөрөө, эелдэг занд итгэж, татагдан хайртай болж амьдран суухаар төлөвлөж эхэлсэн. Ингээд амьдралдаа анх удаа 2020 оны тавдугаар сарын эхээр жирэмсэн болсон" гэжээ. Мөн Б.О хүүхдийг хүлээн зөвшөөрөөгүй үл тоомсорлож сэтгэл санаа, бие махбодийн хүчирхийлэлийг үйлдэж эхэлсэн. Сэтгэл санааны хямрал зэргээс шалтгаан хоёр сарын турш ЭХЭМҮТ-д хэвтэж байгаад, дутуу төрж хүүхэд эндсэн гэх агуулгатай мэдээлэл өгчээ.
Харин Даян аварга Б.Орхонбаяр "Б.Б-тай фэйсбүүк чатаар танилцаж уулзан тохиолдлоор дотно харилцаанд орсон. Жирэмсэн болсон тухайгаа хэлэхэд нь би Б.Б-гийн хэлж байгаатай адил уурлаж уцаарлаагүй, чи хүсэж байвал гарга гарга, өөрөө мэд. Гаргавал би авч өсгөе гэж хэлсэн. Бид хоёр үерхээгүй, хамт амьдраагүй, тийм ч дотно байгаагүй. Шарлаад ХӨСҮТ-д хэвтэж байсан тул Б.Б-г төрөх гээд эмнэлэгт байхад нь очиж чадаагүй, харин манай аав очиж эргэн тойрон байнга хамт байсан. Сэтгэлийг нь дэмжих зорилгоор тогтмол холбоотой байж эмнэлэгт үзүүлэх гэж явахад нь хамтдаа явж эмнэлэгт хэвтэхэд нь хэрэгтэй эм тариаг нь аваачиж өгч байсан. 2021 оны гуравдугаар сарын 08-ны өдөр хүртэл Б.Б-тай холбоотой байсан" гэх тайлбар өгч байжээ.
Д.ХАДААН










АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
шүүхээр шийдэсэн бол болоо биз дээ бас дахин мөнгө авах гээд байгаа юм уу харин ч олон хүүхэн энэ залууд талтай байсан байх шүү чи азатай юм