НИЙГЭМНийгэм мэдээ

Даян аварга Б.Орхонбаярын мялаалга наадмын түрүү бөх ₮20 саяын бай гардана

Монгол Улсын Даян аварга Б.Орхонбаяр болон Улсын начин Х.Наранбаяр нарын цолны мялаалга наадам энэ сарын 8-нд Сэлэнгэ аймгийн Сүхбаатар суманд болно. Тус наадамд 128 бөх зодоглох бөгөөд түрүү бөх ₮20 сая, үзүүр бөх ₮10 сая, их шөвгийн бөхчүүд тус бүр ₮5 саяын бай гардана.

Түүнчлэн 2010 оны нэг сараас хойш төрсөн өсвөрийн 32 хүүхдийн барилдаан болох юм. Үндэсний сурын харваа, шагайн харваа зохион байгуулагдана. Мөн их нас, соёолон, дааганы уралдаан болох юм байна.

Даян аваргын мялаалга наадамтай холбоотойгоор "Сэлэнгэ аймгийн салбар "Шунхлай" ШТС-ууд ямар нэгэн хязгааргүй шатахуун олгоно" гэх мэдээлэл цахим орчинд түгсэн. Тэгвэл бид энэ талаар "Шунхлай" грүппээс тодруулахад "Тийм зүйл яригдаагүй. Ямар нэгэн гарсан шийдвэр байхгүй. Хэрэв тийм шийдвэр гарахаар бол бид цаг тухайд нь өөрсдийн цахим хуудсаар мэдээлнэ" гэлээ.

Б.АЗЖАРГАЛ

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button