НИЙГЭМНийгэм мэдээ

Ш.Пүрэвгарьд: Цагдаагийн байгууллагад мэдүүлэг өгч, гомдол, саналгүй гэдгээ илэрхийлсэн

Сүүлийн өдрүүдэд цахим орчинд Б.Гончигдамба нутгийн бөх Ш.Пүрэвгарьдын биед халдсан гэх мэдээлэл цахим орчинд тархаал буй. Уг асуудлаар Улсын харцага Ш.Пүрэвгарьд "Тухайн үед болсон маргаантай холбоотой асуудлаар цагдаагийн байгууллагад мэдүүлэг өгсөн. Миний зүгээс ямар нэгэн гомдол, саналгүй гэдгээ илэрхийлсэн. Цаашид энэ асуудлыг сөхөж цахим орчинд бичихгүй. Миний болон манай гэр бүлийн нэр хүндэд хүндэтгэлтэй хандахыг хүсэж байна" хэмээн цахим хуудсандаа нийтлэв.

Тэрбээр,

"Аливаа асуудалд эр хүний хувьд аль болох тайван хандахыг хичээдэг. Гэвч Б.Гончигдамба гарьдын эхнэрийн төрсөн ах Л. Үйтүмэн тухайн найран дээр байгаагүй атлаа сайтад би найранд урилгаар очсон зочин байна гээд ярилцлага өгсөн байна. Өөрийн нүдээр хараагүй зүйлээ харсан мэт ярьж, худал мэдээлэл түгээж, доромжилсөн өнгө аястай ярьсанд үнэхээр харамсаж байна.

Надад өөрийгөө зөвтгөх, хэн нэгнийг буруутгах зорилго байхгүй. Манай гэр бүлийн хүн миний эрүүл мэндийн байдалд санаа зовж, тухайн үед болсон нөхцөл байдлыг цахим орчинд бичсэн байсан. Цаашид энэ асуудлыг сөхөж цахим орчинд бичихгүй. Миний болон манай гэр бүлийн нэр хүндэд хүндэтгэлтэй хандахыг хүсэж байна" гэжээ.

Д.ХАДААН

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button