Нийгэм мэдээ
ЦЕГ: 32 настай эрэгтэйг дайрч хөнөөсөн хэргийн эзэн холбогдогч нь тодорхойгүй байна
Баянхонгор аймгийн Бууцагаан сумын дөрөвдүгээр багийн малчин О өчигдөр гэрийнхээ ойролцоо машинд дайруулж нас барсан хэрэг гарсан байна. Тус хэргийг араб хүмүүс үйлдсэн тухай олон нийтийн мэдээллийн хэрэгслээр цацагдаад буй юм.
Энэ талаар ЦЕГ-аас тодруулахад "32 настай эрэгтэй автомашинд дайруулж амиа алдсан тухай дуудлага мэдээлэл цагдаагийн байгууллагад |2026.08.18|-ны өдөр бүртгэгдсэн. Одоогоор хэргийг үйлдсэн эзэн холбогдогч нь тодорхойгүй, цагдаагийн байгууллагаас мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна" гэх мэдээллийг өглөө.
Бид тус хэргийн талаар эргэн мэдээлсээр байх болно.
Г.МИШЭЭЛ








АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Юун арабууд Монголд хэлхэлдээд бгаан, зайлуулаач ээ