Үйл явдал: “Монголын ногоон эдийн засагт хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх нь” үйл ажиллагаа болно
Өнөөдөр болох үйл явдлын тойм.
Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурал (СОР17) Улаанбаатар хотноо дөрөв дэх өдрөө “Тогтвортой санхүүгийн форум 2026” үргэлжилж байна.
09:00 цагт: “Монголын ногоон эдийн засагт хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх нь” үйл ажиллагаа НҮБ-ын COP17 хурлын Ногоон бүсэд болно.
09:30 цагт: “Өндөр түвшний тогтвортой санхүүгийн форум 2026” хоёр дахь өдрөө COP17 Цэнхэр бүсийн тусгай үйл ажиллагаагаар үргэлжилнэ.
10:30 цагт: “Хуурамч төрх” Монголын богино хэмжээний олон ангит уран сайхны киног танилцуулах хэвлэлийн хурал “Үндэсний мэдээллийн төв”-д болно.
-“Australia-Mongolia Business: Green Growth Storytelling” үйл ажиллагаа UNCCD COP17-ын Ногоон бүсийн “ÖGEDEI Hall”-д, COP17-ын “Business Day” хөтөлбөрийн хүрээнд зохион байгуулна.
-2026-2027 оны хичээлийн жилийн төрийн өмчийн ерөнхий боловсролын сургуулийн 1 дүгээр ангийн элсэлтийн цахим бүртгэлийг E-Mongolia платформоор улсын хэмжээнд хийнэ.
-Монгол туургатны "Нүүдэлчдийн өв соёл" нэгдсэн холбооноос Монголын орчин үеийн уран зохиолыг үндэслэгч, Их зохиолч Д.Нацагдоржийн мэндэлсний 120 жилийн ойд зориулсан "Эх нутаг" өв соёл, утга зохиолын олон улсын аялал зохион байгуулж байна.







АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.