Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 29 хэмийн дулаан байна
08-р сарын 25-ны 20 цагаас 08-р сарын 26-ны 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:
Хур тунадас: Нутгийн баруун хагаст үүлэрхэг, бусад нутгаар багавтар үүлтэй. Шөнөдөө баруун аймгуудын нутгийн зарим газраар, өдөртөө баруун аймгуудын ихэнх нутаг, төвийн аймгуудын нутгийн зарим газар, говийн аймгуудын нутгийн баруун хойд хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орно.
Салхи: Нутгийн баруун хэсгээр баруун өмнөөс хойш эргэж, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр, нутгийн зарим газраар борооны өмнө түр зуур ширүүснэ.
Агаарын температур: Шөнөдөө Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Байдраг, Идэр, Тэс, Тэрэлж, Хэрлэн, Онон голын хөндийгөөр +1...+6 градус, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө голын хөндийгөөр +4...+9 градус, говийн бүс нутгаар +15...+20 градус, бусад нутгаар +9...+14 градус, өдөртөө Монгол-Алтайн уулархаг нутгаар +11...+16 градус, Говь-Алтайн нуруу, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр +15...+20 градус, говийн бүс нутаг, Сэлэнгэ, Туул, Хэрлэн голын хөндийгөөр +27...+32 градус, бусад нутгаар +22…+27 градус дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Шөнөдөө багавтар үүлтэй, өдөртөө үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Шөнөдөө +10...+12 градус, өдөртөө +27...+29 градус дулаан байна.
БАГАНУУР ОРЧМООР: Шөнөдөө багавтар үүлтэй, өдөртөө үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Шөнөдөө +4...+6 градус, өдөртөө +27...+29 градус дулаан байна.
ТЭРЭЛЖ ОРЧМООР: Шөнөдөө багавтар үүлтэй, өдөртөө үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 4-9 метр. Шөнөдөө +2...+4 градус, өдөртөө +25...+27 градус дулаан байна.












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Өнөөдөр Улаанбаатарт +27…+29 хэм дулаан, бороо орохгүй гэнэ. Зуны сүүлчийн дулаахан өдрүүдээ ашиглаад ажлаа амжуулах нь дээ
29 хэм гэдэг чинь 8 сарын сүүлээр их сайхан дулаан байна шүү. Оройдоо сэрүүсэхээр нь нимгэн хувцастай гараад даарч болохгүй л юм байна
Улаанбаатар бороогүй өдөртэй байх нь сайхан ч агаарын чанар, тоосжилт л хэцүү шүү. Дулаан дээр нэмээд салхи ширүүсвэл бүр тоос босно доо
Тэрэлж 25-27 хэм гэнэ ээ, хотын халуунд сууснаас тийшээ гараад байгальд нэг өдөр салхилах сайхан санагдлаа
Өглөө сэрүүхэн, өдөр халуун гэдэг энэ үед хувцас сонгох бүр хэцүү болдог шүү кк. Өглөө гарахдаа даарна, өдөр болохоор хална
Улаанбаатарт бороо орохгүй гэсэн нь ажилтай хүмүүст их хэрэгтэй мэдээ байна. Гэхдээ салхи борооны өмнө ширүүснэ гэдгийг бас анхаарах хэрэгтэй юм байна
Ulaanbaatart +29 gradus dulaan bh n saihan medee bn. Boroo orohgui geheer ajil turliin yumaa gadna amjuulahad ch dajgui udur boloh n dee
Өглөө босоход сэрүүхэн, өдөр нь +29 хэм гээд бодохоор яг намрын зааг үе иржээ. Ene zun ch bas l hurdan ungurch bn daa
Өдөртөө халуун байгаа ч салхи 5-10 метр секунд хүртэл ширүүсэх юм байна. Малчид, замд яваа хүмүүс цаг агаарын өөрчлөлтийг анхаарсан нь дээр байх
Өдөртөө 29 хэм хүрэхээр зуны хувцсаа одоо л өмсөж амжих нь дээ. 9 сар гарахаар өглөө оройдоо бүр сэрүүхэн болно доо
Бороо орохгүй гэсэн мэдээ л сайхан байна. Сүүлийн үед цаг агаарын мэдээг харахаар нэг бол аадар, нэг бол салхи гээд тогтворгүй байлаа
Монголын зун ер нь богинохон юм аа. 8 сарын сүүлээр +29 хэм хүрч байхад сайхан санагдаж байгаа ч удахгүй л хүйтрээд эхэлнэ дээ