"Туулын хурдны зам"-ыг түр зогсоосон шийдвэрийг давж заалдсан “Хаоюань групп” | өнөөдөр болох шүүх хурал
Х.Нямбаатарын цээжээрээ хамгаалсан ч үргэлжлүүлж чадаагүй олон мега төсөл бий. Тэдгээрээс хамгийн галтай, олон нийтийн шүүмжлэл дагуулж байсан нь "Туулын хурдны зам"-ын төсөл байв. Анхны төсвөөсөө 400 тэрбумаар тэлж, 2.3 их наядын төсөвт хүрч ажил нь эхэлсэн ч түр зогсоочихсон буй. Эхний удаад Ц.Сандаг-Очирын тушаалаар, дараа нь Засгийн газрын шийдвэрээр, сүүлд шүүхээс түр түдгэлзүүлчихсэн. Улмаар тус замыг бүтээн байгуулахаар тендерт шалгарсан “ХаоЮань групп” ХХК давж заалдахаар гомдол гаргачихсан. Хэрэв энэ хэвээр ажил урагшлахгүй, зогсоочихвол олон улсын арбитрт хандах бүрэн боломж тэдэнд бий.
Туулын хурдны зам мега төслийг хэрэгжүүлэхийг зөвшөөрсөн Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын шийдвэрийг хүчингүй болгуулахаар хуульч, өмгөөлөгч Ц.Батболд Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан.
Тэрбээр уг төслийг анхнаасаа хууль зөрчин баталсан гэж үзэж, хэрэгжилтийг нь зогсоох шаардлага тавьж буй. Улмаар түүний нэхэмжлэлийн дагуу 2026 оны дөрөвдүгээр сарын 27-ны өдөр захиргааны хэрэг үүсгэн, шүүхээс хянан шалгах ажиллагааг эхлүүлсэн байдаг. Уг хэргийн урьдчилсан шатны шүүх хуралдаан найман удаа хойшилсны эцэст 2026 оны долдугаар сарын 22-нд болж, шүүхээс Туулын хурдны замын төслийг хэргийг эцэслэн шийдвэрлэх хүртэл түр түдгэлзүүлэх шийдвэр гаргасан юм. Харин төслийн гүйцэтгэгчээр шалгарсан “Хаоюань групп” уг шийдвэрийг эсэргүүцэж, захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан бөгөөд шүүх хурал өнөөдөр |2026.08.27|-ны 08.30 цагаас эхэлнэ.

Тендер шалгарал ба Хонгконгийн “ХаоЮань групп” ХХК:
Туулын хурдны замын тендер нийт гурван удаа зарлагдсан. Анх |2025.01.27|-нд 1.9 их наяд төгрөгийн өртөгтэйгөөр зарлагдахад компани оролцоогүй, дахин |2025.03 сар|-д зарлахад Хятадын гурван компани шалгарч байв. Удалгүй тухайн үнийн саналыг цуцалж, нийт өртгийг 400 тэрбумаар тэлж ₮2.3 их наяд болгон дахин тендер зарласан байдаг. Улмаар 4 Хятад компани үнийн санал ирүүлж, China Hyway group limited гэх төмөр зам болон авто замын байгууламж барих үйл ажиллагааны чиглэлтэй компани шалгарч байв. Нийтлэлийг ЭНД дарж унших боломжтой.
Эргэн сануулахад, тухайн компани нь Монголд бүтээн байгуулалт хийж байгаагүй. Төрийн худалдан авах ажиллагааны цахим системд бүртгэгдээд ерөөс 21 хонож байхдаа ганц тендерт хүч сорьж 2.3 их наядын өртөгтэй "Туулын хурдны зам"-ийн ажлыг гүйцэтгэхээр болж байсан билээ.
“Хаоюань групп”-ийн шүүхэд гаргасан гомдол:
"Хаоан групп ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Мандуул миний бие Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2026 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн 128/ШШ2026/5421 дугаар актыг биелэлтийг түдгэлзүүлэх тухай захирамжийг эс зөвшөөрч энэхүү гомдлыг гаргаж байна.
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2026 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн 128/ШШ2026/5421 дугаар Актыг биелэлтийг түдгэлзүүлэх тухай захирамжаар “Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын 2025 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 25/123 дугаар Төсөл хэрэгжүүлэгчийг хангай зарим арга хэмжээний тухай тогтоолын ...нийслэлийн агаар, орчны бохирдол, авто замын түгжрэл, иргэдийн амьдралын чанарыг дээшлүүлэх чиглэлээр хийгдэж буй Туулын хурдны зам, ...төсөл хөтөлбөрийг 56.44 га талбайд хэрэгжүүлэхийг зөвшөөрсөн” гэсэн хэсгийг тус хэрэгжүүлэгч эс ашиггүй эрхийг хөндөхөөр түдгэлзүүлж шийдвэрлэсэн нь манай компанийн эрх ашгийг ноцтойгоор зөрчиж байна.
Учир нь, Туулын хурдны зам төсөл нь Улаанбаатар хотын агаарын бохирдол, авто замын түгжрэл, үерийн аюул, иргэдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхийг хангахад чиглэсэн нийтийн эрх ашгийн төлөө чиглэсэн томоохон бүтээн байгуулалт юм. Эл бүтээн байгуулалтын ажилд манай компани холбогдох хууль тогтоомжийн дагуу тендерт шалгарсан болно.
Гэвч, дээрх бүтээн байгуулалтын ажлыг зогсоосноор нийтийн эрх ашиг төдийгүй, манай компанийн санхүү, эд хөрөнгөд ноцтой хохирол учруулж байна.
Иймд, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2026 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн 128/ШШ2026/5421 дугаар Актыг биелэлтийг түдгэлзүүлэх тухай захирамжийг бүхэлд нь хүчингүй болгож өгнө үү" хэмээжээ.
Timeline: "Туулын хурдны зам"-ыг түр зогсоох хүртэлх 12 жилийн өрнөл
Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах зорилгоор Налайхын тойргоос Эмээлтийн уулзвар хүртэл зургаан эгнээ бүхий 32 км хурдны замыг тавих ажил анхны төсвөөсөө яагаад 2.3 их наяд төгрөг болтол тэлэв, ямар компани тендер авсан, ажил нь хэдэн хувьтай байгаа, хэчнээн төгрөгийг гүйцэтгэгч компанид өгсөн, "тэмцэгчид" яагаад эсэргүүцэв, Х.Нямбаатар яагаад гудамжинд гарч орилов, сүүлд Ц.Сандаг-Очир яагаад түр зогсоох шийдвэр гаргах болсон гэх зэрэг өрнөлийг цаг хугацааны дарааллаар харуулсан мэдээллийн дэлгэрэнгүйг бидний өмнө нь бэлтгэсэн нийтлэлээс унших боломжтой. Линкийг хавсаргав.












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Энэ төслийн хамгийн анхаарал татаж байгаа зүйл нь тендерт оролцсон компаниудын түүх, хугацаа, шалгарсан нөхцөлүүд байна. 2.3 их наядын ажилд ийм асуулт үлдсэн байхад зүгээр л хурдхан үргэлжлүүлэх нь зөв биш
Нийтийн эрх ашиг гэдэг үгээр бүх асуудлыг хаацайлах ёсгүй. Зам хэрэгтэй гэдэгтэй маргах хүн цөөхөн байх, харин замыг ямар үнээр, ямар компани, ямар шалгуураар барих вэ гэдэг нь тусдаа асуудал
Шүүхийн шийдвэрийг хэн нэгэн улс төрчийн үгнээс илүү дээгүүр тавих ёстой. Хэрэв хууль зөрчөөгүй бол нотлох баримтаа гаргаад асуудлаа шийдүүлэг, зөрчсөн бол хариуцлагаа хүлээх хэрэгтэй
Түгжрэлийг бууруулах нэрээр эхэлсэн том төслүүдийн бодит үр дүн, зарцуулсан мөнгийг иргэд асуух эрхтэй. Зам барихыг эсэргүүцэж байгаа юм биш, харин мөнгөний зарцуулалт нь цэвэр байгаасай гэж хүсэж байна
Энэ хэмжээний мөнгө яригдаж байгаа төсөл дээр эхнээсээ л хууль, тендер, төсөв нь маш тодорхой байх ёстой байсан. Одоо шүүхээр зогсоогоод, компани нь давж заалдаад явж байгаа нь ажил яагаад ингэж будилав гэдгийг харуулж байна
2.3 ih nayad gedeg bol zugeer neg zam barih mungun dun bish shuu, irgediin tatvar bolon ulsiin mungun deer hiij baigaa tom shiidver. Tiimees hen yamar undesleleer songogdson be gedgiig il tod bolgoh heregtei
Tuuruliin hurdnii zam heregtei esehiig bish, ene tosol yamar jurmaar songogdson, yagaad une ni ingej ussun gedgiig l shalgah ni zuv. Heregtei zam geed huuli zurchij bolohgui biz dee
HaoYuan group shuuhed gomdol gargah ni oilgomjtoi, ted uurсdiin erh ashgiig hamgaalna. Harin tur zasag tenderiin buh uil yavtsaa huuliin daguu yavuulsan gedgee barimtaar notloh yostoi
Ene zam yamar ch baisan heregtei, gehdee heregtei geed l buh yumiig zuv gej uzej bolohgui. 2.3 ih nayad bol mash tom mongo uchraas shalgalt, il tod baidal 2 hamgiin chuhal
Нэг талд нь түгжрэл бууруулах шаардлага, нөгөө талд нь хууль ёсны хэрэгжилтийн асуудал байна. Аль алиныг нь зэрэг хангах ёстой болохоос нэгийг нь барьж нөгөөг нь дарах ёсгүй
Tosol zogssonoor hen hohiroh ve gedgiig ch bas bodoh heregtei. Gehdee aldaa zurchil baival zasaad daraa ni ajlaa urgeljluuleh ni hamgiin eruul shiidver sanagdaj bn
Тендерт шалгарсан компани өөрийн эрх ашгийг хамгаалж байгаа нь ойлгомжтой. Харин төрийн байгууллагууд яагаад анхнаасаа маргаан дагуулахгүйгээр бүх зүйлээ хуульд нийцүүлээд явж чаддаггүй юм бэ
Anh 1.9 ih nayad, daraa ni 2.3 ih nayad bolson ni l olnii anhaarliig tataj bn. 400 terbum nemegdsen shaltgaaniig irged oilgoh hemjeend todorhoi tailbarlah yostoi
Shuuh hural unuudur boloh yum bn, odoo l unen zuv ni todoroh boltugai. Ulsiin ih mungutei holbootoi asuudal uchraas shiidver ni daraa daraagiin mega tosluuded ch surgamj bolno
Хэрэв үнэхээр нийтийн эрх ашгийг хамгаалж байгаа төсөл юм бол хууль зүйн бүх шалгуураа давж гарахад асуудалгүй байх ёстой. Харин хууль зөрчсөн бол нийтийн эрх ашиг нэрээр үргэлжлүүлэх шалтгаан болохгүй
Ene asuudal deer neg tald ni kompani, neg tald ni irgen geed harah bish huuli yamar baisan be gedgiig l shalgah heregtei. Tom tosol bolhoor bur iluu hariutslagatai baih yostoi
Энэ нян хужаагуутаы ниилж ганц туул голооо усгүй ундны усгүй болохыг хэнч эсэргүүцнэ маш их мөнгииг хужаагуудад өгсөнгэээ биздэээ хагартлааа баяжсан өлөн бузар
Бузруудыг бүгдийн зогсоон шалган шоронд нь явуул! Тендер нь анхнаасаа хээл хахууль!!
Алтаар.сольшгүй хөрш нь ОЭ,НБ.хоёрт.их.тус болжээ.гэвч төсөл түр.зогсшжээ.
Энэ компани өөрөө бас но той гэсэн. Зам гүүр байгуулах ажил урьд нь хийж байгаагүй туршлагагүй, хулхины компани гэсэн. Ажил хийсэн дүр үзүүлээд мөнгө угаах зорилготой гэж хэвлэлээр мэдээлж байсан. Хохирлыг нь барагдуулаад гаргаад явуулаач. Хэдэн хятадууд орж ирсэн гэсэн.
Хятадуудад буруу байхгүй, энэ төсөл буруу учраас хэрэгжүүлж болохгүй , трассыг шинэчлэх ёстой, утаанбаатар бол хулгайч тогтолцоотой төрийн тоглоомын талбар болоод олон жил боллоо. Хулгайч хүн ийм төсөл хэрэгжүүлэх боломжгүй
P###a p###a
Ulsiin munguur tuilj baina daa,
Bariulahgui geed yalsan ch baisan Mongol uls hyatadiin kompanid hohiroliin mungu tulj taarna
Ривeр гардeнд шүүгчид дүүрэн дээ. Нийтийн бүтээн байгуулалт биш өөрсдийн хувийн эрх ашгаа л бодох биз
Туулын хурдны замыг өмнөх трассаар нь хурдан барих нь зөв. Ингэснээр нийслэлд явах хүнд даацын машины хөдөлгөөн үгүй болж баруунаас зүүн зүүнээс баруун чиглэлд явах тээврийн хэрэгсэл УБ хотын төв хэсгияг дайран өнгөрөхгүй болсноор түгжрэл багасна
BUURMUSUN ZOGSOOJ OYUERDENE BAKTERVIRUS 2-IIG SHOROND HIIH HTEI
Замын компаниуд замыг маш муу нимгэн сэтгэлгүй барьдаг тэгсэн атлаа улсаас хэдэн тэр бумаар нь мөнгө авдаг хэдхэн зам барьчихаад хагарталаа баяжсан мэргэжлийн бус хүмүүс байдаг
Энэ ч яалт ч үгүй Нямбаа Оюук 2 ын шунал орсон зам, дээр нь Хятад анд найзууд дарга хүнд жигтэйхэн хайртай дуртайгаасаа болсон асуудал.
Түгжрэлд ямар ч ач холбогдолгүй зам шүү дээ. Үүний цаана асар их мөнгөний ашиг сонирхол байгаа нь л шууд харагдаад байна даа.