Нийгэм мэдээ

Зүүн аймгуудын нутгийн хойд хэсэг, төвийн аймгуудын ихэнх нутгаар бороо орно

Малчид, иргэд, аялагчид, тээвэрчдэд зориулсан мэдээ:  27-нд нутгийн хойд хагаст, 28-нд төв болон зүүн аймгуудын ихэнх нутгаар бороо орж, нийт нутгаар сэрүүснэ.

08-р сарын 26-ны 20 цагаас 08-р сарын 27-ны 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ: 

Хур тунадас: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө баруун болон говийн аймгуудын нутгийн хойд хэсэг, төвийн аймгуудын нутгийн зарим газраар, өдөртөө баруун болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсэг, төвийн аймгуудын ихэнх нутгаар бороо орно. Бусад нутгаар бороо орохгүй.

Салхи: Ихэнх нутгаар баруунаас секундэд 5-10 метр, нутгийн зарим газраар борооны өмнө түр зуур ширүүснэ. 

Агаарын температур: Шөнөдөө Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан, Заг, Байдраг голын эх, Идэр голын хөндийгөөр +2...+7 градус, Их нууруудын хотгор, Алтай, Хэнтийн уулархаг нутаг, Эг, Үүр, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндий, Дорнод, Дарьгангын тал нутгаар +7...+12 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +17...+22 градус, бусад нутгаар +12...+17 градус дулаан, өдөртөө Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Их нууруудын хотгор, Идэр, Тэс голын хөндийгөөр +11...+16 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсэг, Дорнод, Дарьгангын тал нутгаар +27...+32 градус, говийн бүс нутгийн хойд хэсэг, Хэрлэн, Халх голын хөндийгөөр +22...+27 градус, бусад нутгаар +17…+22 градус дулаан байна. 

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлэрхэг. Шөнөдөө бага зэргийн аадар бороо, өдөртөө бороо орно. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 5-10 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. Шөнөдөө +13...+15 градус, өдөртөө +20...+22 градус дулаан байна. 

БАГАНУУР ОРЧМООР: Үүлэрхэг. Шөнөдөө бага зэргийн аадар бороо, өдөртөө бороо орно. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 5-10 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. Шөнөдөө +10...+12 градус, өдөртөө +20...+22 градус дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлэрхэг. Шөнөдөө бага зэргийн аадар бороо, өдөртөө бороо орно. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 4-9 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. Шөнөдөө +7...+9 градус, өдөртөө +19...+21 градус дулаан байна.

Г.МИШЭЭЛ

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
15 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Өнөөдөр бороо орж сэрүүхэн болох нь ээ, замд гарах хүмүүс цаг агаарын мэдээгээ хараад хөдөлбөл зүгээр байна

Зочин
Зочин

Зун дуусах дөхөөд сэрүүхэн бороотой өдрүүд үргэлжилж байна даа, малчид маань хур борооныхоо хэмжээг анхаараарай

Зочин
Зочин

Улаанбаатарт өдөртөө 20-22 хэм гэдэг яг тохиромжтой сэрүүхэн цаг агаар байна, гэхдээ борооноос болоод зам халтиргаа гулгаа анхаарах хэрэгтэй

Зочин
Зочин

Төв болон зүүн аймгуудаар бороо орох нь сайн мэдээ шүү, газар нутаг чийгээ авч байгальд хэрэгтэй байна

Зочин
Зочин

Тэрэлж орчмоор бороотой юм байна, аялж зугаалахаар явах хүмүүс хувцас хэрэглэлээ сайн бэлдээд явсан нь дээр байх

Зочин
Зочин

Сүүлийн үед халуун байсан чинь одоо гэнэт сэрүүсэх нь ээ, цаг агаарын огцом өөрчлөлтөд хүүхэд хөгшиддөө анхаараарай

Зочин
Зочин

Бороо орж сэрүүсэхээр хотын тоос шороо дарагдаж сайхан болох байх даа, харин замын түгжрэл л нэмэгдэх вий

Зочин
Зочин

Говийн өмнөд хэсэгт 30 гаруй хэм дулаан байхад хойд нутгаар 10 гаруй хэм байх нь Монголын цаг агаарын ялгаа их гэдгийг харуулж байна

Зочин
Зочин

Говийн өмнөд хэсэгт 30 гаруй хэм дулаан байхад хойд нутгаар 10 гаруй хэм байх нь Монголын цаг агаарын ялгаа их гэдгийг харуулж байна

Зочин
Зочин

Бороо хуртай зун сайхан шүү, тариа ногоо, бэлчээр усандаа хэрэгтэй. Хур бороо нь зохистой ороод байгаасай

Зочин
Зочин

Өнөөдөр бороо орж сэрүүсэх нь байна шүү, зуны нимгэн хувцастай гарвал даарах шинжтэй байна даа

Зочин
Зочин

Хөдөө байгаа ах дүү нартаа цаг агаарын мэдээг дуулгачихъя, ялангуяа малчид салхи бороогоо тооцоолж ажил төрлөө зохицуулаарай

Зочин
Зочин

Улаанбаатарт шөнөдөө бороо өдөртөө бороо гэдэг чинь өнөөдөр шүхэр зайлшгүй хэрэг болох нь дээ

Зочин
Зочин

Хур бороо бол малчдын хувьд хэрэгтэй л дээ, гэхдээ салхи борооны өмнө ширүүснэ гэсэн болохоор малаа хотлуулах газраа сайн бодох хэрэгтэй байх

Зочин
Зочин

Зун дуусахын өмнөх сэрүүхэн бороо юм байна даа. Байгаль дэлхийдээ хэрэгтэй хэмжээндээ ороод, үер усны эрсдэлгүй байгаасай

Холбоотой мэдээ

Back to top button