Гэр хороолол дунд анх удаа жишиг автозам тавигдлаа

Сонгинохайрхан дүүргийн Нарангийн голын төв замаас 35-р хорооны барилга хүртэлх 1,34 км урттай хатуу хучилттай стандартад нийцсэн жишиг авто зам өнөөдөр /2026.08.27/ ашиглалтад орлоо.
Тус төслийг УИХ-ын гишүүн Н.Алтаншагай 2021 оноос эхлэн судалж 2023 онд зураг төслийг Нийслэлийн замын хөгжлийн газраар хийлгүүлж байсан аж. Улмаар дүүргийн Засаг даргаар ажиллаж байхдаа 2024 онд дүүргийн хөрөнгө оруулалтаар барихаар төсөвт суулгаснаар амжилттай хэрэгжиж энэ онд дуусжээ.

Техникийн үзүүлэлт болон дэд бүтцийн шийдэл:
- • Үндсэн зам: 1.34 км урттай, зорчих хэсгийн 7 м өргөнтэй
- • Явган болон дугуйн зам: Хоёр талдаа 1.5 м, нийт 3 м өргөнтэй
- • Бусад байгууламж: Гүүрэн байгууламж, үерийн ус зайлуулах хоолой, хурд сааруулагч, тэмдэг, тэмдэглэгээ

• Гэрэлтүүлэг: 100 гаруй гэрэлтүүлэг Мөн бүтээн байгуулалтын ажлын хүрээнд нийт 87 нэгж талбарын газрыг амжилттай чөлөөлж, гэр хороолол дундах авто замын хүртээмж, аюулгүй байдлыг олон улсын түвшинд хүргэсэн жишиг авто замыг ашиглалтад оруулсан байна.
Т.ГЭРЭЛТ-ИРЭЭДҮЙ












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.