Нийгэм мэдээ

Улаанбаатарт бороо орохгүй, өдөртөө 19 хэмийн дулаан байна

Малчид, иргэд, аялагчид, тээвэрчдийн анхааралд: 28-аас 29-нд шилжих шөнө, 29-ний өдөр Дорнодын хойд хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орох тул нөөлөг салхи, мөндөр, аянга цахилгаан, үерийн аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.

08-р сарын 28-ны 20 цагаас 08-р сарын 29-ний 20 цаг хүртэлх  цаг агаарын урьдчилсан мэдээ: 

Хур тунадас: Нутгийн зүүн хагаст үүлшинэ, бусад нутгаар багавтар үүлтэй. Шөнөдөө зүүн аймгуудын нутгийн хойд болон зүүн хэсгээр, өдөртөө зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Бусад нутгаар бороо орохгүй.

Салхи: Нутгийн баруун хэсгээр баруун өмнөөс, бусад нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, нутгийн зарим газраар борооны өмнө түр зуур ширүүснэ.  

Агаарын температур: Шөнөдөө Дархадын хотгор, Монгол-Алтайн уулархаг нутаг, Завхан голын эх, Идэр, Тэс, Байдраг, Тэрэлж голын хөндийгөөр -2...+3 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Эг, Үүр, Туул, Хэрлэн голын хөндийгөөр +2...+7 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +11..+16 градус, бусад нутгаар +6...+11 градус дулаан, өдөртөө Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан, Заг, Байдраг голын эх, Идэр, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр +15...+20 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр +26...+31 градус, бусад нутгаар +20…+25 градус дулаан байна. 

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүл багасна. Бороо орохгүй. Салхи шөнөдөө хойноос, өдөртөө баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө сэрүүсэж +5...+7 градус, өдөртөө +17...+19 градус дулаан байна. 

БАГАНУУР ОРЧМООР:  Үүл багасна. Бороо орохгүй. Салхи шөнөдөө хойноос, өдөртөө баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө сэрүүсэж +2...+4 градус, өдөртөө +17...+19 градус дулаан байна. 

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүл багасна. Бороо орохгүй. Салхи шөнөдөө хойноос, өдөртөө баруун хойноос секундэд 3-8 метр. Шөнөдөө сэрүүсэж 0 градус орчим, өдөртөө +15...+17 градус дулаан байна. 

Г.МИШЭЭЛ

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button