Нийгэм мэдээ
59 ААН-ийн баяжуулсан гурил стандартын шаардлага хангаагүй тул түр хугацаагаар түдгэлзүүлжээ

ОХУ-ын 4 мужид үйл ажиллагаа явуулдаг 5 үйлдвэрээс баруун бүсийн Цагааннуур, Арцсуурь, Боршоо, төвийн бүсийн Алтанбулаг боомтоор 20.1 мянган тонн гурил импортолсон.
Импортын баяжуулсан гурилын чанар аюулгүй байдалд холбогдох хууль, стандартын дагуу хяналт шалгалт хийхэд импортын мэдэгдэл авсан 59 аж ахуйн нэгжийн баяжуулсан гурил нь итгэмжлэгдсэн лабораторийн дүнгээр стандартын шаардлага хангаагүй нь тогтоогдсон тул импортын мэдэгдэл авах хүсэлтийг түр хугацаанд түдгэлзүүлээд байна гэж ХХААХҮЯ-наас мэдээллээ.
Г.МИШЭЭЛ








АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
малын тэжээлээ андуурцым биш үү