Нийгэм мэдээ

Цаг агаар: Зүүн аймгуудын нутгийн зүүн хойд хэсгээр бороо орж, сэрүүхэн байна

Малчид, иргэд, аялагчид, тээвэрчдэд зориулсан мэдээ: 30-нд зүүн аймгуудын нутгийн зүүн хойд хэсгээр бороо орж, сэрүүхэн байна.

08-р сарын 29-ний 20 цагаас 08-р сарын 30-ны 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ: 

Хур тунадас: Нутгийн зүүн хэсгээр үүлшинэ. Зүүн аймгуудын нутгийн зүүн хойд хэсгээр бороо орно. Бусад нутгаар багавтар үүлтэй, бороо орохгүй.

Салхи: Нутгийн зүүн хэсгээр баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. 

Агаарын температур: Шөнөдөө Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Байдраг, Тэрэлж голын хөндийгөөр -2...+3 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Эг, Үүр, Туул, Хэрлэн голын хөндийгөөр +3...+8 градус, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр +12...+17 градус, бусад нутгаар +7...+12 градус дулаан, өдөртөө Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан, Заг, Байдраг голын эх, Идэр, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндий, Дорнод-Монголын тал нутгаар +15...+20 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр +25...+30 градус, бусад нутгаар +19…+24 градус дулаан байна. 

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруунаас секундэд 4-9 метр. Шөнөдөө +5...+7 градус, өдөртөө +19...+21 градус дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР:  Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. Шөнөдөө +3...+5 градус, өдөртөө +19...+21 градус дулаан байна. 

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруунаас секундэд 3-8 метр. Шөнөдөө 0 градус орчим, өдөртөө +18...+20 градус дулаан байна. 



Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button