СпортСПОРТ

Фижи улсыг 102:40-өөр хожсон шигшээ баг өнөөдөр Тайланд улстай тоглоно

Өнөөдөр Монголын сагс аль хэдийнээ Азид гарсныг, ямар хурдацтай хөгжиж буйг олон зүйлээс харж болохоор байна. Тухайлбал, "FIBA ASIS Cup-2029" тэмцээний урьдчилсан шатанд Монгол Улсын шигшээ баг, Фижи улсын багийг 102:40 харьцаатайгаар хожлоо. Энэ нь шигшээ багийн хоёр дахь хожил бөгөөд өнөөдөр Тайланд улсын багтай гурав дахь тоглолтоо хийнэ. Тус тоглолт 19:00 цагаас "М Банк" аренад эхэлнэ.

Шигшээ багийн бүрэлдэхүүнд:

Дотоодын дээд лигээс:

  • #11 / Б.Барсболд (184см) - Хасын Хүлэгүүд
  • #25 / F- С.Биндэръяа (200см) - Хасын Хүлэгүүд
  • #2 / - Г.Болор-Эрдэнэ (184см) - Эрдэнэт Майнерс
  • #3 / - А.Энхбаясгалан (193см) - Эрдэнэт Майнерс
  • #8 / - О.Эрдэнэцогт (184см) - Би Си Эйч Найтс
  • #22 / - Э.Сугар-Очир (200см) - Би Си Эйч Найтс
  • #5 / - Э.Саруул-Эрдэнэ (187см) - Эс Жи Эйпс
  • #4 / - Т.Ууганбаяр (183см) - Металл

Олон улсын лигээс дуудагдсан тамирчид:

  • #6 / - Д.Баясгалан (181см) - Тайван улсын дээд лиг
  • #55 / - Ш.Энхийн-Од (206см) - USA /Free agent/
  • #7 / - А.Азбаяр (205см) - Япон улсын B1 лиг
  • #10 / - Х.Оргил (204см) - Японы лигээс тус тус дуудагдан тоглож байна.

Энэ жилийн тухайд шигшээ баг өмнөх жилүүдээс илүү нуруу өндөр, залуу бүрэлдэхүүнтэй болсон бөгөөд ахлах дасгалжуулагчаар гадаад мэргэжилтэн ажиллаж буй. Эхний тоглолтод гялалзсан Ш.Энхийн-Од шагайны бэртлийн улмаас өнөөдөр тоглох эсэх нь эргэлзээтэй байгаа юм. Түүний авсан бэртэл хүнд биш ч гэсэн тоглох эсэхийг шигшээ багийн эмч шийдэх аж.

Тайланд улсын шигшээ багаас Freddie Lish оноо авалтаар багаа тэргүүлж, багийн довтолгоог голлон зохион байгуулна. Эсрэгээрээ Монголын шигшээ багийн гол тоглогч Ш.Энхийн-Од тоглох эсэх нь эргэлзээтэй байна. Гэвч Freddie Lish сайн хамгаалж, будагтай талбай буюу шийдний доор илүүрхэх боломжтой юм.

Б.АЗЖАРГАЛ

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button