Нийгэм мэдээ

Амаржсан эхийн зээлийг түр хугацаанд хойшлуулах тухай нийтийн өргөдөл санаачилжээ

Хүүхдээ төрүүлэн гэртээ байгаа ээжүүдийн банк болон банк бус санхүүгийн байгууллагын зээлийн төлөлтийг хүүхэд нь 3 нас хүртэл хойшлуулах, эсхүл зөвхөн хүү төлөх нөхцөлөөр хугацааг сунгах боломжийг бүрдүүлэх нийтийн өргөдлийг О.Энхболор санаачилжээ. Уг өргөдөл 100 мянган гарын үсэгт хүрвэл холбогдох байнгын хороогоор хэлэлцэх юм.

Өргөдөл санаачилсан шалтгаанаа "Хүүхдээ төрүүлэн гэртээ суугаа ээжийн банк болон банк бусын зээлийг хүүхэд 3 нас хүртэл нь нь хойшлуулах эсхүл хүү төлөх журмаар хугацаа сунгах боломжтой болгох. Монголд зээлгүй хүн байхгүй тул хөдөлмөр эрхлэх боломжгүй үед санхүүгийн дарамтнаас чөлөөлж, үр хүүхдээ тайван өсгөх боломжоор хангах" хэмээн тайлбарласан байна.

Өргөдөл "Монгол улсын засгийн газарт Монгол улсад банк болон банк бусын зээл аваагүй хүн ховор шүү дээ. Жирэмсэн эх декрит аваад орлогогүй болох үеэс зээлээ төлөх боломжгүй болдог. Энэ үед банк, банк бусын зээл хоцрох үед тухайн байгууллагаас ирэх дарамт гардаг. Энэхүү дарамтын улмаас хүүхдээ өсгөх, хэрэгцээ хангах боломж дутмаг болж улмаар эрт ажилдаа орсноор хүүхэд элдэв аюулд өртөх, цаашлаад сэтгэл зүй, амь нас эрсдэх аюултай. Харин зээлийн бодлого уян хатан болсноор төрөлт нэмэгдэж, нярай болон бага насны хүүхдийн эндэгдэл багасах цаашлаад ирээдүйн хүн амын нийгмийн бухимдал арилах боломжтой. Төрсөн эхийн тэтгэмжийг 500,000 болгох төсөв байхгүй тул энэхүү аргаар хүн амаа дэмжээсэй гэж хүсэж байна. Баярлалаа" хэмээсэн байна.

Г.МИШЭЭЛ

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Huugee tsartsaagaad uguuch plsss

Баттуул
Баттуул

Дэмжиж байна

Холбоотой мэдээ

Back to top button