Нийгэм мэдээ
"Ж.Энхжаргалан, Х.Мөнхжин нарыг хотын газраар мөрий тоглодог гэх гомдол, мэдээлэл бүртгэгдээгүй"
Сошиал сүлжээнд томчуудын хүүхдүүд хотын газар өмчлөх эрхээр мөрийтэй тоглож буй талаар мэдээлэл цацагдаж, олон нийтийн шүүмжлэлийг дагуулаад байна.
Тус асуудалд Цэнгэлдэх хүрээлэнгийн захирал асан, өдгөө улсад хохирол учруулсан хэргээр шалгагдаж байгаа Ж.Энхжаргалан, Дамбын Хишгээгийн хүү Х.Мөнхжин, жүжигчин Б.Баттөр нар нэр холбогдоод байна. Тэдний мөрийтэй тоглож буй зураг, бичлэг сошиалд цацагдаад буй юм.
Энэ талаар ЦЕГ-аас тодруулахад "Тус асуудалтай холбоотой гомдол мэдээлэл цагдаагийн байгууллагад бүртгэгдээгүй" хэмээсэн юм.
Г.МИШЭЭЛ








АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.