Аравдугаар Богд Жэвзүндамба хутагт хичээлдээ орлоо
2025-2026 оны хичээлийн шинэ жилийн эхний эрдмийн баярын энэ өдөр Гандантэгчэнлин хийдийн дэргэдэх 112-р сургууль эрдмийн баяраа хийлээ. Хичээлийн шинэ жилийн нээлтэд тус сургуулийн сурагч, Аравдугаар Богд Жэвзүндамба хутагт болон Гандантэгчэнлин хийдийн тэргүүн хамба номун хан, лхаарамба Д.Жавзандорж тэргүүтэй шашин номын багш нар, тус сургуулийн сурагч ламхай нар оролцлоо.

Аравдугаар Богд Жэвзүндамба хутагт тус сургуульд суралцахын дээр ганцаарчилсан тусгай хичээлүүд үздэг байна. Хичээлийн шинэ жилийн эрдмийн баярт Аравдугаар Богд Жэвзүндамба хутагтын аав, ээж хүрэлцэн ирсэн бөгөөд Богдын ээж, Монполимет группийн ТУЗ-ийн дарга Н.Мөнхнасан 112-р сургуульд Шинжлэх ухааны лаборатори байгуулахаар ажилдаа орсон талаараа нээлтийн үеэр хэлсэн байна.

Г.МИШЭЭЛ








АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Энэ нэг нусгай бандийг богд гэж ард түмний тархийг угаахаа зогсоо.