Б.Онон: Хүмүүс "Babe би чам руу очиж байна" гэх дуугаар таньдаг болсон
Цахим орчинд "Babe би чам руу очиж байна" гэж дуулж олон нийтэд танигдсан "Цэцэгт мэндчилгээ" ХХК-ийн маркетингийн менежер Б.Ононтой цөөн хором ярилцлаа. Тэрбээр "Эмээгийнхээ төгсөлтийн ойг нь хөтлөх гэж очоод санаандгүй байдлаар тухайн бичлэгээ хийсэн байна.
Видео:
-Таныг хүмүүс дуу дуулж буй видео бичлэгээр нь таньж байгаа байх. Тухайн бичлэг нэлээд олон хүнд хүрсэн байсан. Бичлэг бүтсэн түүхийн тухай яриагаа эхэлье гэж бодлоо?
-Гадаар явахад бүгд биш ч гэсэн зарим хүмүүс "Babe би чам руу очиж байна" гэж дуулдаг залуу гээд таньдаг болсон. Бичлэг хийсэн тухайн үед эмээгийн төгсөлтийн ойг нь хөтлөх гэж хөдөө очсон байсан. Яагаад ч юм гэнэт, санаандгүй байдлаар тухайн бичлэгээ хийсэн байна. Улмаар сүлжээнд гараад оруулчхаад яваад өгсөн юм. Хэдэн өдрийн дараа сүлжээ ороод хартал өнөөх бичлэгийг олон хүмүүс үзчихсэн байсан.
-Дуулсан дуу нь 2025 онд гарсан. Хүмүүс төдийлөн сайн мэдэхгүй таныг дуучин нь гэж андуурсан тохиолдол олон байсан?
-Миний дуу гэж цөөнгүй хүмүүс ойлгосон байна лээ. Choira гээд артист 2025 онд хийсэн ”Yaviyo" гээд дуу. Хамгийн гоё нь миний бичлэгийг Choira өөрийн цахим хуудаснаа хуваалцаж, сэтгэгдэл бичсэн нь сайхан санагдсан. Магадгүй надтай хамтарч дуу хийе гэвэл би дуртай хүлээж авна.
-Ихэнх хүмүүс эерэг, хөгжилтэй байдлаар хүлээж авч байгаа харагдана лээ. Бичлэг гарсны дараагаар ААН-үүд тань руу холбогдож зар сурталчилгааны санал хэр тавьж байна?
-Миний инстаграм хаяг бичлэг нийтлэхээс өмнө 80-90 дагагчтай л байсан. Одоо бараг 1,000 хүрж байгаа. Би СУИС-ийг маркетингийн менежерээр төгссөн. Тиймээс ганц нэг байгууллагууд санал тавьж хамтран ажиллаж байгаа. Дуу дуулдаг бичлэгээ шинэ боломж нээж өгсөн гэж олзуурхаж хүлээж авсан.
-Цаашид энэ төрлийн бичлэг хийх үү. Магад өөрөө дуу хийх ч юм уу?
-Оюутан байхдаа дуу хийж үзсэн. Үнэхээр чадахгүй юм байна лээ. Чаддаг хүмүүс нь л дуугаа хийсэн дээр байх. Харин мэргэжлийнхээ дагуу зар сурталчилгаагаа бол хийнэ. Цаашид эерэг, хөгжилтэй бичлэг хийхээр төлөвлөж байгаа.
Б.САНАА












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нэг бичлэгээр ингэж танигдана гэдэг өөрөө их гоё боломж юм байна. Энгийн, өөрийнхөөрөө байсан нь хүмүүст хүрсэн байх
Babe би чам руу очиж байна гэдэг нь одоо Ононгийн нэрийн хуудас болчихож ээ ????
Зориод хийсэн контентоос илүү санаандгүй хийсэн зүйл нь хүмүүст хүрэх үе байдаг даа. Энэ яг тийм тохиолдол байна
Ene zaluu ih huurhun energytei yum bn lee, neg l bichleg ni humuusiig ineegeed tanidag bolgochihjee
Choira өөрөө бичлэгээ хуваалцсан нь бүр гоё юм байна. Санаандгүй бичлэг ингэж уран бүтээлчидтэй холбож өгдөг байх нь
Ene bichleg social deer yagaad tarсniig oilgoj bn, ih huurhun bas hiimel bish natural haragddag
Олон хүн таних болсон ч өөрийн мэргэжлээ орхихгүй гэж байгаа нь зөв санагдлаа. Контент хийх нь давхар боломж шүү дээ
Энгийн нэг хөгжилтэй мөчөө хуваалцаад ийм олон хүнд хүрнэ гэдэг сошиалын хүч юм даа
Bichleg ni trend bolood unguruh bish, hunii oorin nertei holbogdoj tanigdaj bgaa ni hamgiin goy heseg ni yum
Дуулахдаа мэргэжлийн дуучин биш гэдгээ хэлсэн нь бүр энгийн сайхан санагдлаа. Чаддаг хүмүүс нь дуугаа хийгээд явна гэдэг шударга шүү ????
Humuus neg duugaar nertei ni holboj tanidag bolno gedeg sonin ch goy medremj bh daa. Amjilt husey
Заримдаа хүний хамгийн санаандгүй хийсэн зүйл хамгийн том боломжийн эхлэл болдог юм байна. Энэ залууд яг тохиожээ
Эерэг, хөгжилтэй контент хийе гэж байгаа нь зөв. Сошиалд хэт жүжиглээгүй, өөрийнхөөрөө хүмүүс л илүү удаан үлддэг
80 гаруй дагагчаас мянга шахуу болсон гэдэг нь тэр бичлэг хэр их хүрснийг харуулж байна. Маркетингийн мэргэжилтэй хүн өөрөө контентын хүчийг мэдэрчээ
Зүгээр л нэг хөгжилтэй бичлэг гэж харахаас илүү өөртөө шинэ боломж нээж чадсан нь сайшаалтай санагдлаа
Neg l bichleg hiigeed hun bolgon meddeg bolno gedeg az shig haragddag ch ter bolomjoo zov ashiglah ni ch bas chuhal
Zail2