Нийгэм мэдээ

Талийгаач охины ар гэрт Ховдын Засаг дарга ₮50 саяыг, Б.Пүрэвдагва хотод байх үед нь орон байраар хангахаар болжээ

Ховд аймагт 10 настай охиныг хөрш айлынх нь хүмүүс онц хэрцгийгээр хөнөөсөн хэрэг гарсан. Хэргийг орон нутагт нь бус Улаанбаатар хотод мөрдөн шалгаж, шүүн хэлэлцүүлэхээр шилжүүлсэн.

Улмаар талийгаач охины ар гэр өмгөөлөгч авах мөнгөгүй хэмээн хэвлэлд хандахад Р.Булгамаа өмгөөлөгч үнэ төлбөргүй, хэргийг шүүн хэлэлцэж дуустал өмгөөлөхөө мэдэгдсэн.

Өмгөөлөгчийн төлбөрөөс гадна учирсан бэрхшээл нь хэрэг хянан шийдвэрлэгдэж дуустал Улаанбаатарт байх орон гэр юм байна. Энэ тухайгаа өмгөөлөгчөөр дамжуулан Улаанбаатар хотын захиргаанд хандсан байна. Улмаар Нийслэлийн Засаг дарга Б.Пүрэвдагва талийгаач охины ар гэрийг хотод байх хугацаанд нь орон байраар хангах дэмжлэгийг үзүүлсэн байна.

Үүнээс гадна Ховд аймгийн Засаг даргын зүгээс "Байрны урьдчилгаа болгож ₮50 сая төгрөгийг охины ар гэрт олгох" шийдвэр гаргасан байна.

Г.МИШЭЭЛ

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Эх оронч
Эх оронч

Хасагуудаас нь мөнгө гаргуулаач ээ !

Зочин
Зочин

Алуурчидтай ойрхон амьдрах хэцүү бгаа

Холбоотой мэдээ

Back to top button