Үйл явдал: Монголын бөхийн холбоо мэдээлэл хийнэ

Өнөөдөр болох үйл явдлуудыг хүргэж байна.
10:00 цагт: Монгол Улсад барилгын салбарын 100 жилийн ойг тохиолдуулан Ерөнхийлөгч У.Хүрэлсүх төрийн дээд одон медаль гардуулна.
11:00 цагт: Монгол Улсад барилгын салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойд зориулсан баярын хурал Соёлын төв өргөөнд болно.
12:00 цагт: “Дэлгэцийн зөв зохистой хэрэглээ дижитал хэрэглээний соёл түгээх. Та хэтрүүлж байвал хангалттай” сэдвийн дор эерэг нөлөөллийн аяныг залуучууд санаачлан эхлүүлж байна. Аяны нээлт Д.Сүхбаатарын талбайд өнөөдөр эхэлж, гурван өдөр үргэлжилнэ.
12.30 цагт: Монголын бөхийн холбооноос цаг үеийн асуудлаар мэдээлэл хийнэ
12:00 цагт: Монгол, ОХУ, БНХАУ, БНСУ, Вьетнам, Тайвань, Япон, Чех, Азербайжаны нутгийн болон үндэсний хүнсний үйлдвэрлэл эрхлэгчдийн “Foodex Mongolia” олон улсын үзэсгэлэн “Мишээл экспо”-д нээлтээ хийнэ.
Ерөнхий үйл явдал:
Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгийн урилгаар манай улсад албан ёсоор айлчилж буй Японы Гадаад хэргийн сайд Т.Мотэгийн айлчлал үргэлжилнэ.








АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.