Гадаад мэдээДЭЛХИЙ

Ираны дайн хурцадсан ч газрын тосны үнэ яагаад 100 ам.доллар даваагүй байна вэ

Дэлхийн газрын тосны жишиг үнэ болдог Брент маркийн газрын тосны фьючерс энэ сард өссөн. Гэхдээ баррель нь 100 ам.доллароос доогуур хэвээр байна. Ираны дайны нөхцөл байдал хурцадсан тул газрын тосны үнэ өсөж байгаа юм.

“Argus” фирм мэдээлснээр Ойрх Дорнодын орнуудаас өдөрт 11 сая баррель орчим газрын тос экспортлогдож байна. Ираны дайн эхлэхээс өмнө экспортын үзүүлэлт өдөрт 18 сая баррель байсан юм. Тэгвэл одоо газрын тосны үнийг тодорхойлоход нөлөөлж буй зүйлсийг харцгаая.

Ормузын хоолойгоор тодорхой хэмжээний газрын тос тээвэрлэгдсээр байна

“Rystad Energy” фирмийн ахлах эдийн засагч Клаудио Галиберти хэлэхдээ, наймдугаар сарын 30-нд АНУ, Иран нар харилцан гал нээж эхлэхээс өмнөх долоо хоногт Ормузын хоолойгоор өдөрт 8-9 сая баррель газрын тос тээвэрлэж байсан гэжээ. Энэ нь өмнөх долоо хоногийнхоос хоёр дахин өссөн үзүүлэлт байсан юм.

Харин одоо Ормузын хоолойгоор дамжих газрын тосны урсгал өдөрт 2 сая баррель хүрэхгүй болж буурчээ. Гэхдээ өдөрт хөдөлгөөнд орж буй газрын тосны хэмжээ дунджаар 4-5 сая баррель орчим байгаа тул Брентийн үнийг баррель нь 95 ам.доллар орчимд барьж байна гэж Галиберти хэлсэн юм. Дайнаас өмнө Ормузын хоолойгоор өдөрт 18 сая баррель газрын тос тээвэрлэдэг байсан билээ.

Персийн булангийн экспортлогчид өөр маршрут ашиглах болсон

Персийн булан дахь газрын тос үйлдвэрлэгчид экспортын өөр маршрут, тээвэрлэлтийн арга замуудыг ашиглаж эхэлжээ. Тодруулбал Ормузын хоолойгоос гадуур газрын тосыг нэг хөлөг онгоцноос нөгөөд шилжүүлэн ачих байдлаар экспортоо явуулах болсон байна.

Саудын Араб мөн Улаан тэнгис дэх Янбу боомтоос газрын тос экспорт хийж байгаа. Гэвч Йемен дэх хуситууд Саудын Арабын газрын тосны экспортыг тасалдуулах халдлага хийж эхэлсний улмаас экспортын тоо буурчээ. “Kpler” фирм мэдээлснээр Янбу боомтын экспорт наймдугаар сард сүүлийн зургаан сарын хамгийн доод түвшинд хүрсэн байна. Тодруулбал өдрийн экспорт нь 3.9 сая баррелиас 1.429 сая баррель болжээ

Зургийн эх сурвалж: Open Access Government

ОПЕК-ийн хоёр дахь том үйлдвэрлэгч Иракийн экспорт мөн наймдугаар сард сэргэж, өдөрт 2.34 сая баррельд хүрсэн байна. АНЭУ-ын экспорт зургаадугаар сард түүхэн дээд хэмжээнд хүрсэн бол долоо, наймдугаар сард өдөрт 2.9 сая баррель болсон аж.

Кувейтийн газрын тосны экспорт мөн сэргэж, долоо болон наймдугаар сард өдөрт ойролцоогоор 1 сая баррельд хүрчээ. Харин АНУ-ын хэрэгжүүлж буй бүслэлтийн улмаас Ираны газрын тосны экспорт эрс буурсан байна.

Бусад үйлдвэрлэгчид нийлүүлэлтээ нэмэгдүүлсэн

“Rystad Energy” компанийн үүсгэн байгуулагч Жаран Ристад хэлэхдээ АНУ, Канад, Гайана зэрэг ОПЕК-ийн бус газрын тос үйлдвэрлэгчид энэ жил өдрийн олборлолтоо 1.4 сая баррелиар нэмэгдүүлэх төлөвтэй байна гэжээ. Ингэснээр нийлүүлэлтийн дутагдлын тодорхой хэсгийг нөхөх боломжтой юм.

Мөн ОХУ-ын боловсруулаагүй газрын тосны экспорт долоо, наймдугаар сард өдөрт тогтмол 5.5 сая баррель байжээ. Энэ нь зургаадугаар сарын хэмжээнээс буурсан үзүүлэлт боловч хоёрдугаар сарын түвшнээс 23 хувиар өндөр хэвээр байгаа юм. “Kpler” фирм мэдээлснээр Украины цохилтуудын улмаас ОХУ-ын газрын тос боловсруулах үйлдвэрүүдэд гэмтэл учирч, боловсруулалтын хэмжээ буурсан нь боловсруулаагүй нефтийн экспорт нэмэгдэхэд хүргэжээ.

Гэхдээ ОХУ 2026 оны газрын тосны олборлолтын төлөвөө бууруулж, сүүлийн 17 жилд үзэгдээгүй доод түвшинд хүрч магадгүй гэж мэдэгдсэн юм. Энэ нь боловсруулахгүй газрын тосны экспортын хэмжээг бууруулах магадлалтай.

Газрын тосны эрэлт буурсан

Ираны дайны улмаас газрын тосноос гаргаж авдаг химийн бодис болон тээврийн түлшний эрэлт буурсан хэвээр байна. “Rystad”фирм мэдээлснээр гуравдугаар улиралд дэлхийн газрын тосны эрэлт өдөрт 3.5 сая баррельтай тэнцэх түвшинд буурчээ. Энэ үзүүлэлт хоёрдугаар улиралд 4.5 сая баррель байсан юм.

Эрэлтийн бууралтын талаас илүү хувийг БНХАУ бүрдүүлжээ. БНХАУ тээврийн салбараа цахилгаанжуулах ажлаа эрчимжүүлж, нүүрсэнд суурилсан химийн үйлдвэрлэлээ нэмсэн нь эрэлт буурахад нөлөөлсөн байна. Хятад эрэлтээ бууруулах замаар дэлхийн эдийн засгийг аварсан гэж шинжээчид дүгнэх болсон билээ.

Ормузын хоолой, зургийн эх сурвалж: Project44

БНХАУ эрэлтээ бууруулснаар далайгаар импортолж буй боловсруулаагүй газрын тосны хэмжээгээ долоо болон наймдугаар сард өдөрт 7 сая баррель болгон багасгажээ. Дайны өмнө импорт 11 сая баррель орчим байсан юм. Мөн БНХАУ асар их газрын тосны нөөц бүрдүүлсэн нь эрчим хүчний зах зээлд тодорхой хэмжээний итгэл төрүүлж байгаа аж. “Kpler” фирм тооцоолсноор БНХАУ 1.17 тэрбум баррель газрын тосны нөөцтэй байна.

Бодит зах зээл өөр зүйл харуулж байна

Бид энэхүү нийтлэлд Брент маркийн газрын тосны фьючерсийн үнийн талаар авч үзсэн. Фьючерс гэдэг нь ирээдүйд худалдан авахаар үнэ тохиролцсон гэрээг хэлдэг. Харин газрын тосны бодит зах зээл дээрх үнэ дөрөвдүгээр сарын түвшинд хүрч нэмэгджээ.“Argus” компанийн ахлах эдийн засагч Дэвид Файф "Газрын тосны спот үнийг харвал бодит зах зээл дээр нийлүүлэлт үнэхээр хомс байгаа нь харагдаж байна. Бодит зах зээл дээр үнэ 100 ам.доллароос нэлээд их давсан” гэсэн юм.

Шинжээчид фьючерс өснө гэж таамаглаж байгаа

Хэд хэдэн томоохон банк Брентийн фьючерсийн үнийн таамгаа нэмэгдүүлжээ. Тодруубал, “Morgan Stanley” дөрөвдүгээр улиралд Брентийн үнэ дунджаар баррель нь 100 ам.доллар байна гэж таамаглалаа өсгөсөн байна. “Goldman Sachs” 2026 оны арванхоёрдугаар сар болон 2027 онд Брент, “WTI” маркийн газрын тосны үнийн таамгаа 5 ам.доллароор нэмэгдүүлсэн байна. Ойрх Дорнодоос гарах газрын тосны тээвэрлэлтэд үүссэн тасалдал 2027 он хүртэл үргэлжилнэ гэж тус банк үзэж байгаа аж.

Эх сурвалж: Reuters

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
15 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Газрын тосны үнэ зөвхөн дайнаас хамаардаггүй гэдэг нь эндээс харагдаж байна. Нийлүүлэлт, эрэлт, улс орнуудын нөөц гээд маш олон хүчин зүйл зэрэг нөлөөлдөг юм байна

Зочин
Зочин

100 доллар даваагүй нь гайхмаар санагдсан ч Хятад эрэлтээ бууруулсан, бусад орнууд олборлолтоо нэмэгдүүлж байгаа зэрэг нь тодорхой хэмжээнд тэнцвэр барьж байгаа юм байна

Зочин
Зочин

Манайд шатахууны үнэ яаж нөлөөлөх бол гэдэг нь л хамгийн сонин байна. Дэлхийн зах зээл дээр жаахан хөдөлгөөн болоход манайх шууд дагаад нэмдэг шүү дээ

Зочин
Зочин

Ормузын хоолойгоор өмнөхөөсөө хэд дахин бага нефть явж байхад үнэ нь тийм огцом өсөөгүй нь эрэлт буурсантай холбоотой юм байна

Зочин
Зочин

Бодит зах зээл дээр үнэ 100 доллараас давчихсан байхад фьючерсийн үнэ доогуур байгаа нь их сонирхолтой юм байна. Цаашдаа яахыг ажиглах л үлдлээ

Зочин
Зочин

Дайн боллоо гээд шууд л нефтийн үнэ тэнгэрт хаддаг үе өнгөрч байх шиг. Улс орнууд өөр маршрут, өөр эх үүсвэр ашиглаад нийлүүлэлтийг нөхөх арга хайж байна

Зочин
Зочин

Газрын тосны үнэ өсөх бүрд манай эдийн засагт дарамт нэмэгдэнэ. Ялангуяа шатахууны хараат байдлаа бууруулах бодлого л урт хугацаандаа хэрэгтэй юм шиг санагддаг

Зочин
Зочин

Ene medeenees harahad delhiin zah zeel ih sonin tentsvertei yum bn. Neg gazar ni niiluulelt tasrahad uur gazruud ni nemegduuleed nuhuh geed bh yum

Зочин
Зочин

Hyatad neftiin heregleegee bagasgaj, nuutsaa ih hemjeegeer burduulsen ni bas tom nuluutei yum bn. Erelt bagasahaar une ogtsom usuhgui bh ni argagui

Зочин
Зочин

Neftiin une 100 dollar davahgui bgaagaar ni hangalttai gej oilgoj bolohgui yum bn. Bodit zah zeel deer une ni ali hediin iluu garsan gej bn

Зочин
Зочин

ОПЕК-ийн орнуудын олборлолт, АНУ Канад Гайанагийн нийлүүлэлт гээд олон тал зэрэгцэж байж үнэ тогтож байгаа нь харагдаж байна. Зах зээл гэдэг үнэхээр нарийн юм аа

Зочин
Зочин

Манайхан дэлхийн нефтийн үнийг дагаж үнээ нэмэхдээ хурдан, буухдаа удаан байдаг нь л асуудал шүү. Энэ удаа бодит нөхцөлөө зөв тооцоосой

Зочин
Зочин

Хятад цахилгаанжуулалтаа эрчимжүүлж байгаа нь ирээдүйд нефтийн эрэлтэд их нөлөөлөх нь тодорхой юм байна. Тэгэхээр нефтийн зах зээл өмнөх шигээ байхгүй болж байна

Зочин
Зочин

Neftiin zah zeel deer dainaas gadna hereglee ni bas chuhal yum bn. Ereltee bagasaj bval niiluulelt tasaldsan ch une n heterhii ogtsom usuhgui bh ni

Зочин
Зочин

Orosiin neftiin uildveruud gemteed tuuhii neftiin export nemegdsen gedeg ni bas sonirholtoi. Neg uildveriin asuudal hurtel delhiin zah zeeld nuluulj bn

Холбоотой мэдээ

Back to top button