Нийгмийн

Мэргэжлийн нисгэгч бэлтгэх сургалтыг Монголдоо албан ёсоор эхлүүллээ

"НОМИН Холдинг" ХХК-ийн охин компани "ДрагонФлай Хэли" ХХК Монголын Иргэний нисэхийн дүрмийн 141 дүгээр шаардлагыг бүрэн хангаж, Нисэхийн сургалтын байгууллагын гэрчилгээгээ гардан авлаа. Ингэснээр тус компани Монголд анх удаа нисгэгч бэлтгэх сургалтыг албан ёсоор эхлүүллээ.

Хувийн нисгэгчийн үнэмлэх олгох сургалт (Private Pilot License) нь олон улсын нисэхийн стандартын дагуу явагдах бөгөөд онол, дадлагыг хослуулсан үндсэн хөтөлбөр юм. Сургалтыг англи хэл дээр явуулах бөгөөд нисэхийн салбартаа мэргэшсэн, туршлагатай гадаад багш заах ба мэргэжлийн нисгэгчийн ур чадварыг олон улсын жишигт хүргэнэ.

Сургалтанд BELL 505 болон Robinson R44 нисдэг тэргүүд ашиглагдана. Амжилттай төгсөгчдийг ажлын байранд зуучлан, олон улсад ажиллах боломж нээлттэй байдаг нь энэ сургалтын давуу тал юм.

Холбоо барих утас: 89889945

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button