Сүүлийн таван жилийн хугацаанд улс төрийн хилс хэрэгт хэлмэгдсэн 243 хүнийг цагаатгажээ
Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх өдөр өнөөдөр буюу есдүгээр сарын 10-ны өдөр тэмдэглэн өнгөрүүлдэг. Прокурорын байгууллага 1990 оноос хойш Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн үйлчлэлд хамаарах 24,907 хэрэгт хяналт тавьсан байна.
Тухайлбал улс төрийн хилс хэрэгт баривчлагдан мөрдөгдсөн 2,779 хүнийг прокурорын тогтоолоор хэлмэгдсэнд тооцон цагаатгаж, ял шийтгүүлсэн 24,592 хүнийг цагаатгуулахаар Улсын дээд шүүхэд эсэргүүцэл, дүгнэлт бичиж, хэлмэгдсэнд тооцож, цагаатгуулах шийдвэр гаргуулжээ.
Сүүлийн 5 жилийн хугацаанд улс төрийн хилс хэрэгт хэлмэгдсэн эсэхийг тогтоох зорилгоор 993 хэрэгт шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас шалгах хэрэг үүсгэн хяналт тавьж, 243 хүнийг цагаатгажээ.
Үүнээс улс төрийн хилс хэрэгт баривчлагдан мөрдөгдсөн 169 хүнийг прокурорын тогтоолоор, ял шийтгүүлсэн 74 хүнийг Улсын дээд шүүхийн шийдвэрээр цагаатгуулсан байна.
Б.САНАА












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.