НИЙГЭМ

Зургаан сартайгаас хоёр хүртэлх насны хүүхдийн вакцины хамралтыг нэмэгдүүлэх шаардлагатай байна

Улирлын томуугийн вакцинжуулалт үргэлжилж байна. Өчигдөрийн байдлаар улсын хэмжээнд 162,297 хүн улирлын томуугийн вакцинд хамрагдаж, нийт хамралт 32.5 хувьд хүрчээ. Үүнээс Улаанбаатар хотод 113,587, орон нутагт 48,710 хүн дархлаажуулалтад хамрагдсан байна.

Зургаан сартайгаас зургаа хүртэлх насны 113,897 хүүхэд томуугийн вакцинд хамрагдсан бөгөөд энэ насны хүүхдийн хамралт улсын хэмжээнд 37.4 хувьтай байна.

Хүүхдийн насны бүлгээр:

  • 6 сар–1 нас: 15.6%
  • 1–2 нас: 17.0%
  • 3–6 нас: 47.0%

Ялангуяа зургаан сартайгаас хоёр хүртэлх насны хүүхдийн вакцины хамралтыг нэмэгдүүлэх шаардлагатай байгааг мэдээлэл харуулж байна. Вакцин хийх цэг, цагийн талаарх мэдээллийг харьяа өрх, сум, тосгоны эрүүл мэндийн төвөөс авах боломжтой.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button