Харри, Меган нарын хүүхдүүд хоёрхон өдрийн дотор сургуулиа солих болжээ
Хунтайж Харри, Меган нар АНУ-аас буцаж Их Британид нүүж ирсэн. Тэд 2020 онд хааны гэр бүлээс гарч, хувийн орон зай хүсэн АНУ-ын Калифорни муж руу нүүсэн юм. Харри, Меган нарын хэвлэлийн төлөөлөгч даваа гарагт /2026.09.14/ мэдэгдэл хийхдээ тэдний хүүхдүүд болох Арчи, Лилибет нар хоёрхон өдөр сургуульдаа явсны дараа аюулгүй байдлын улмаас сургуулиа солих шаардлагатай болсон гэжээ.
Арчи, Лилибет нарын гэр, сургуулийн зай, явдаг замын хөдөлгөөний ачаалал зэрэг нь аюулгүй байдлын эрсдэл болж буйг хувийн хамгаалалтын баг нь мэдэгдсэн байна. Харри, Меган нарын хэвлэлийн төлөөлөгч сургууль солих болсон талаар мэдэгдэл хийхдээ “Харри, Меган нар гэр бүлд нь хайр халамж үзүүлж, анхаарал тавин хүчин чармайлт гаргасан бүх багш, ажилтнуудад гүнээ талархаж байна. Энэхүү шийдвэрийг тухайн сургуультай холбоотой сөрөг үнэлгээ гэж огт бодож болохгүй. Хүүхдүүд тэнд онцгой халамж авсан” гэсэн юм.
Харри, Меган нар 2020 онд хатан хаан Элизабеттэй тохиролцсоны дагуу хааны гэр бүлээс гарсан, энгийн иргэд тул хааны гэр бүлийн өргөөнд амьдрахгүй байгаа билээ.
Эх сурвалж: Reuters












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.