СПОРТ

Олон улсын "Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ

Шөнийн гүйлтийн фестиваль энэ сарын 26-ны өдөр Сүхбаатарын талбайгаас эхэлнэ. Шөнийн марафон нь уламжлалт замын гүйлтээс гадна DJ, тайзны үзүүлбэр, хөгжмийн хөтөлбөр болон хотын шөнийн уур амьсгалыг хослуулсан фестивалийн хэлбэрээр зохион байгуулагдана. Энэ хүрээнд “Night Marathon Ulaanbaatar 2026” нь олон улсын шөнийн гүйлтийн чиг хандлагыг Улаанбаатар хотын онцлогтой хослуулан зохион байгуулах аж.

Оролцогчид өөрийн бэлтгэл, сонирхолд тохируулан 5, 10, 21 километрийн зайнаас сонгон оролцох боломжтой. Бүх зайд Timing Chip бүхий дугаар ашиглаж, оролцогчдын албан ёсны гүйлтийн хугацааг бүртгэнэ. Олон улсын шөнийн гүйлтийн  бүртгэл nightmarathon.mn цахим хаягаар хийж байгаа бөгөөд энэ сарын 20-нд дуусна. Мөн энгэрийн дугаар болон  мерчийг  есдүгээр сарын 23–24-нд тараахаар зохион байгуулагчид төлөвлөжээ.

Тус фестиваль зөвхөн гүйлтийн тэмцээнээр хязгаарлагдахгүй бөгөөд хотын шөнийн соёл, хөгжим, спорт, оролцогчдын нэгдсэн туршлагыг бий болгоход чиглэж байна. Нийслэлийн Засаг даргын Тамгын газар ерөнхий зохион байгуулагчаар ажиллана.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button