НИЙГЭМНийгэм мэдээ

Хэнтийн түймрийг цурамд орууллаа

Хэнтий аймгийн Батширээт сумын Хурх багийн "Хар гуя" гэдэг газар хээрийн түймэр гарсан тухай дуудлага өчигдөр 13:58 цагт Онцгой байдлын газарт иржээ.  Дуудлагын дагуу тус аймгийн алба хаагчид, Батширээт сумын Мэргэжлийн ангийнхан, орон нутгийн иргэд хээрийн гал түймрийг унтраах ажиллагааг зохион байгуулж, мөн өдрийн 19:30 цагт цурамд оруулж, бүрэн унтраахаар ажиллаж байна.

Урьдчилсан байдлаар түймэрт 104 га орчим талбай,  малчин О-гийн 1500 боодол өвс, 36х74 метрийн хэмжээтэй малын саравч, 20х40 метрийн хэмжээтэй өвсний хашаа, 4х6 хэмжээтэй байшин өртсөн талаар Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button