НИЙГЭМСПОРТ

Э.Содномпилжээ “Айчи Нагояа-2026” Азийн пара наадмын аварга боллоо

“Рио 2016” паралипын наадмын хүрэл, “Токио 2020” паралимпын наадмын алт, “Парис-2024” паралимпын наадмын мөнгө, Дэлхийн хошой, Ази тивийн хошой аварга, Монгол Улсын хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Э.Содномпилжээ “Айчи Нагояа-2026” Азийн пара наадмын пауэрлифтингийн эрэгтэйчүүдийн 107 кгд түрүүллээ.

Түүний хувьд эхний өргөлтөөр 231 кг , 2 дахь өргөлтөөр 236 кг, сүүлийн өргөлтөөр 246 кг шахаж аварга боллоо. Шагналыг Монголын Үндэсний паралимпын хорооны ерөнхийлөгч Ч.Чимэд-Отгон гардуулан өгчээ. Түүний жинд Дэлхий, Азийн рекорд эзэмшигч Ираны тамирчин Гарибшахи Али-Акабар эхний буюу 245 кг шахалтаар мөнгө, БНХАУ-ын Лю Жянь 227, 229, 231 кг шахаж хүрэл медалийн эзэн болжээ

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button