Зеленский: Трамп надад ханддаг шиг ээ Путинтэй харилцах хэрэгтэй
Сүүлийн үед АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп, Украины Ерөнхийлөгч Володимир Зеленский нарын харилцаа муудаад байгаа. Тэгвэл Зеленский “The Diary of a CEO” подкастад оролцохдоо “Трамп надад хэрхэн ханддаг, миний талаар юу гэж ярьдаг шиг ээ Путинтэй харилцах хэрэгтэй” гэж хэлжээ.
Трамп ямар учраас өөрт нь сэтгэл дундуур байгааг Зеленский ойлгохгүй байна гэсэн юм. Тэр подкастны хөтлөгч Стивэн Барлеттэд хэлэхдээ “Конгресс ОХУ-ын эсрэг хатуу хориг тавихыг дэмжсэн, Трамп хоригийг хэрэгжүүлж болно. Яагаад хэрэгжүүлэхгүй байгааг нь ойлгохгүй байна. Магадгүй тэд тусгай харилцаатай байх. Эсвэл өөр зүйл байгаа. Энэ талаар мэдээлэл байхгүй болохоор юу ч хэлж чадахгүй. Зүгээр л таамаглалаа” гэсэн байна.
Өнгөрсөн хоёр долоо хоногийн хугацаанд Трамп ОХУ-ын дизель түлшинд тавьсан хоригийг хөнгөвчилж, мөн дизель түлш худалдаж авах болсон. Мөн ОХУ-ын эсрэг хэрэгжүүлэх байсан арга хэмжээний гол хориг, тарифыг Трамп цуцалсан юм. Үүнээс гадна тэр Зеленскийг шүүмжилж, Украин шинэ ерөнхийлөгчтэй болох цаг нь ирсэн гэж хэлсэн билээ.
Эх сурвалж: Telegraph













АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.