Улс төрийн мэдээ
Чуулган: Ажил хийх эрмэлзэлгүй залуусыг "көүч"-тэй болгох хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
Т.Аубакир сайдын ажил хийх эрмэлзэлгүй залуусыг "көүч"-тэй болгох хуулийн төслийг УИХ-аар хэлэлцэхийг дэмжлээ. Тухайлан хэлбэл санал хураалтад 95 гишүүн оролцсоноос 81 нь дэмжсэн байна.
Гэр бүл, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Т.Аубакир "Айлуудад очиход хөдөлмөр эрхлэх насны залуучууд байдаг ч хөдөлмөр эрхлэхийг эрмэлздэггүй. Ажил олдохгүй байгаа болоод хийхгүй байгаа зүйл биш. Хөдөлмөр эрхлэх эрмэлзэл тэнд байна уу. Тухайн хүнийг яагаад хөдөлмөр эрхлэхгүй байгааг асууж, ажлын байранд зуучлах дадгалжуулагч багш, "көүч"-тэй болгоно" хэмээсэн юм.
Г.МИШЭЭЛ









АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.