НИЙГЭМНийгэм мэдээ

А.Н.Евсиков: ОХУ дотооддоо хүндрэлтэй байгаа ч Монголд шатахуун нийлүүлсээр байна

ОХУ-аас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Алексей Николаевич Евсиков "Шатахуун түгээх станцууд дээр автомашинууд дараалал үүсгэсэн байгааг анзаарсан. ОХУ-ын дотоодын түлш, шатахууны хувьд хүндрэлтэй нөхцөл байдалтай байгаа хэдий ч Монгол Улсад шатахууны нийлүүлэлтээ үргэлжлүүлсээр байна. Нисэхийн түлш, автобензин, дизель түлш зэрэг бүх төрлийн газрын тосны бүтээгдэхүүний нийлүүлэлт өсөн нэмэгдэж байна.

Монгол Улсад үүсээд буй шатахууны хомсдол хоёр үндсэн хүчин зүйлтэй холбоотой гэж бодож байна.

Нэгдүгээрт, шатахуун хадгалах сав, агуулахын хүчин чадал хангалтгүй байна. Энэ чиглэлээр хүчин чадлыг нэмэгдүүлэх шийдвэрүүд гарсан боловч хэрэгжилт нь хангалтгүй байна гэж үзэж байна.

Хоёрдугаарт, ОХУ-аас шатахуун импортолж буй компаниуд бүтээгдэхүүний түгээлт, борлуулалтыг шаардлагатай хэмжээнд, шуурхай зохион байгуулж чадахгүй байна. Өөрөөр хэлбэл борлуулалтын сүлжээний хөгжил хангалтгүй байна гэж харж байна.

Түүнчлэн хоёр улсын хооронд газрын тосны бүтээгдэхүүн нийлүүлэх тухай, нисэхийн түлш нийлүүлэх тухай Засгийн газар хоорондын хоёр хэлэлцээр хэрэгжиж эхэлсэн. Эдгээр хэлэлцээрийн хүрээнд Монгол Улсад шатахуун импортлогч компаниуд ОХУ-аас нэг цонхны үйлчилгээгээр түлш худалдан авах боломжтой болсон.

Мөн шатахууны ачилтын хувьд Оросын төмөр зам болон Улаанбаатар төмөр замаар дамжин тээвэрлэгдэх ачаанд давуу эрх олгож байгаа бөгөөд түлш, шатахууны ачилтыг тэргүүн ээлжид гүйцэтгэж байна" гэлээ.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button