НИЙГЭМНийгэм мэдээ

Тодруулга: З.Мадина хар тамхи хэрэглэсэн болох нь тогтоогдож, хэргийг шүүхэд шилжүүлжээ

Цахим орчинд ₮10 саятай холбоотой мэдээлэл нь түгсэн иргэн З.Мадина хар тамхи хэрэглэсэн болох нь тогтоогдож, хэргийг шүүхэд шилжүүлсэн байна. Тодруулбал тухайн иргэний бичлэг цахим орчинд цацагдахаас өмнө хар тамхины асуудлаар шалгагдаж байсан аж.

Энэ талаар цагдаагийн байгууллагаас тодруулахад "Иргэн "М" нь хар тамхи, мансууруулах төрлийн бодис хэрэглэсэн нь мөрдөн шалгах ажиллагааны явцад ил болсон. Улмаар тухайн хэргийг шалгаж дуусаад шүүхэд шилжүүлсэн" гэлээ.

Иргэн З.Мадина "10 саяыг шилжүүлсэн" гэх бичлэг гарсны дараагаар "хар тамхи, мансууруулах төрлийн бодис хэрэглэсэн эсэхийг Цагдаагийн байгууллагаас авсан" тухай өөрийн цахим сүлжээгээрээ дамжуулан хэлж байсан. Харин шүүхэд шилжээд буй хэрэг нь бичлэг цацагдахаас өмнө хуулийн байгууллагад шалгагдаж байсан хэрэг юм байна. Бид энэ талаар эргэн мэдээлэх болно.

Б.САНАА

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button