COP31 дээр дэлхийн удирдагч нар санал зөрөлдөж байна
НҮБ-ын Уур амьсгалын өөрчлөлтийн конвенцын талуудын 31 дэх бага хурал (COP31) даваа гарагт /2026.11.09/ Туркийн Анталяа хотод эхэлсэн. Тус хуралд оролцож буй дэлхийн удирдагч нар санал зөрөлдөж, өөр өөр шаардлагууд дэвшүүлсэн байна. Үүний улмаас хэлэлцээг хийж буй албан тушаалтнууд бүх талууд санал нэгдэх, бодит үр дүн бүхий гэрээ боловсруулах хэцүүхэн даалгавартай тулгараад байгаа юм.
Дэлхийн дулаарал далайн түвшнийг нэмж буй явдалд хамгийн эхэнд хохирох эрсдэлтэй арлын жижиг орнууд хүлэмжийн хийн ялгаруулалтыг яаралтай бууруулахыг уриалсан байна. Харин Европын удирдагч нар дэлхий даяар цахилгаан эрчим хүчний хэрэглээг өргөжүүлэх саналыг дэмжжээ. Хөгжиж буй орнууд COP31 дээр чинээлэг орнуудаас илүү их санхүүжилт хүссэн бол чулуужмал түлш үйлдвэрлэдэг орнууд газрын тос, байгалийн хий, нүүрсийг үргэлжлүүлэн ашиглах хэрэгтэй гэсэн байна.
Эх сурвалж: Reuters













АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.