НИЙГЭМНийгэм мэдээ

М.Орхонтуул: Хандиваар цугласан ₮190 саяыг иргэдийн данс руу шилжүүлж эхэлсэн

"Ард түмний колонк байгуулна" хэмээн "Үнэн худлын дэнс" нэвтрүүлгийн хөтлөгч, иргэн М.Орхонтуул иргэдээс ₮190 гаруй саяыг хандиваар цуглуулсан. Тэрбээр өчигдөр /2026.11.13/ өөрийн цахим хуудаснаа мэдэгдэл хийж "ОХУ-аас шатахуун авах гэрээ хийсэн. Иргэдээс цугласан ₮190 саяыг буцааж шилжүүлнэ. Нэг ч төгрөг тэндээс аваагүй" гэсэн юм.

Тэгвэл иргэдээс цугласан ₮190 саяыг иргэдийн данс руу буцаан шилжүүлж эхэлсэн байна. Энэ тухай тэрбээр "Хэрүүлээс үнэн залхлаа. Хэнтэй ч юу ч бичихгүй ₮190 сая буцаад дансанд чинь ороод эхэлсэн. Зарим нь гадаадаас ямар банкаас гүйлгээ хийсэн нь мэдэгдэхгүй асуудал үүсэж байна. Тиймээс над руу холбогдоорой. Шатахууны асуудлыг нэг сар хүлээж бай. Үнэн, худлаа гэдгийг нь харна биз" гэжээ.

"Ард түмний колонк байгуулна" гэж хандив цуглуулж эхэлсэн түүнийг "хууль зөрчиж байна. Эрүүгийн хариуцлага хүлээх эрсдэлтэй зүйл хийж байна" гэж хуульчид үзэж байгаа. Тэгвэл энэ асуудлаар ЦЕГ-аас тодруулахад "Гэмт хэргийн бүрэлдэхүүн байхгүй. Ямар нэгэн иргэн гомдол гаргаагүй учраас шалгахгүй. Харин хандивын мөнгөө зориулалтын бусаар зарцуулбал гэмт хэрэг гэж үзэн шалгана" гэв.

Б.САНАА

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button