Зам, даваа, гүвээнд үзэгдэх орчин хязгаарлагдаж, халтиргаа гулгаа, мөстөлт үүсэхийг анхаарууллаа
Маргааш буюу 11-р сарын 14-ний Бямба гарагт төвийн аймгуудын нутгийн зүүн, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр нойтон цас орж, цасан шуурга шуурч, ихэнх нутгаар хүйтэрч, зам, даваа, гүвээнд үзэгдэх орчин хязгаарлагдаж, халтиргаа гулгаа, мөстөлт үүсэхийг анхааруулж байна.
14-15-нд шилжих шөнө Баян-Өлгий, Увс, Ховд, Завханы зарим, Говь-Алтай, Баянхонгорын ихэнх сумдын нутгаар, 15-ны Ням өдөр Увс, Ховд, Завхан, Архангайн зарим, Говь-Алтай, Баянхонгор, Өвөрхангайн ихэнх, Өмнөговь, Дундговийн баруун сумдын нутгаар 0.0-4.0 мм цас орж цасан шуурга шуурна.
Цаг уурын байгууллагаас хүргэж буй цаг агаарын мэдээ, сэрэмжлүүлгийг тогтмол авч, зөвлөмжийг дагаж мөрдөн, амралтын өдрүүдээ аюулгүй, ая тухтай өнгөрүүлэхийг мэргэжлийн байгууллагаас зөвлөлөө.
Б.САНАА













АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.