Л.Мөнхбаясгалан нарын "Усны тухай хуулийн төсөл"-ийн хэлэлцэх эсэх АН-ын завсарлагаас МАН-ын завсарлага руу шилжлээ
Л.Мөнхбаясгалан, Х.Баттулга, С.Бямбацогт, Г.Ганбаатар, Б.Дэлгэрсайхан, Ц.Мөнхбат, Н..Наранбаатар, У.Отгонбаяр, М.Сарнай, Р.Сэддорж, Б.Тулга, Д.Үүрийнтуяа, Р.Эрдэнэбүрэн нарын 13 гишүүн өргөн мэдүүлсэн Усны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн хэлэлцэх эсэхийг УИХ хэлэлцлээ.
Өнгөрсөн долоо хоногт уг төслийн хэлэлцэх эсэхийг шийдэх санал хураалтаас Ардчилсан намын бүлэг тав хоногийн завсарлага авсан. Улмаар өнөөдөр |2026.11.13| уг хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг шийдэхээр УИХ-ын чуулган хуралдсан ч МАН-ын бүлгээс тав хоногийн завсарлага авлаа.
Хууль санаачлагч гишүүдийн зүгээс "5 тонн ус нэг хайрцаг тамхины ч үнэ хүрдэггүй. Өнгөрсөн 17 жилд энэ хуульд өөрчлөлт ороогүй. Усны тухай хуулийн шинэчилсэн найруулгыг батлуулахгүй гэж олон гишүүд ярьж байна. Лоббид автсан" гэж буй.
Харин зарим гишүүдийн зүгээс хуулийн төсөл батлагдвал олон сөрөг үр дагавар үүсэх эрсдэлтэй. Уул уурхайн салбарт газрын доорх цэнгэг ус ашиглахыг хориглож багаа нь манай улсын хамгийн том төсөв бүрдүүлэгч Эрдэнэт үйлдвэрийн үйл ажиллагаатай зөрчилдөхөөр байгаа юм. Хуулийн төслийг энэ хэвээр баталбал газар доорх цэнгэг усанд түшиглэсэн уурхай, баяжуулах үйлдвэрүүдийн үйлдвэрлэл тасалдах, өөр эх үүсвэргүй тохиолдолд зогсох, хөрөнгө оруулалт, ажлын байр, экспорт, төсвийн орлогод сөргөөр нөлөөлөх эрсдэлтэй хэмээж буй юм.
Г.МИШЭЭЛ









АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.