Танилц: Ирэх 10 хоногийн цаг агаарын төлөв
13-нд нутгийн төв хэсгээр, 13-14-нд шилжих шөнө Хэнтийн хойд хэсгээр их цас орж, цасан шуурга шуурч, 13-наас ихэнх нутгаар хүйтэрэхийг анхааруулж байна.
Хур тунадас: 13-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын ихэнх нутаг, зүүн аймгуудын нутгийн баруун хэсгээр ахиухан хэмжээний нойтон цас, цас орно. 14-нд баруун аймгуудын нутгийн баруун хэсэг, төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 15-нд баруун аймгуудын ихэнх нутаг, төв болон говийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 16-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 17-нд нутгийн зүүн хагаст, 18-нд Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр, 19-нд төвийн аймгуудын нутгийн зүүн хойд хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар цас орж, цасан шуурга шуурна.
Салхи: 13-нд нутгийн зарим газраар, 15-нд Алтайн уулархаг нутгаар, 16-нд төв, говь, зүүн аймгуудын нутгаар, 17-нд нутгийн зүүн хагаст, 18,19-нд говь, тал, хээрийн нутгаар секундэд түр зуур секундэд 16-18 метр хүрч ширүүснэ.
Агаарын температур: Ихэнх нутгаар хүйтэрч Дархадын хотгор, Завхан, Заг, Байдраг голын эхээр -25...-30 градус, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Тэс, Туул, Тэрэлж голын хөндийгөөр -19...-24 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр -2...-7 градус, говийн бүс нутгийн хойд хэсгээр -7...-12 градус, бусад нутгаар -13...-18 градус хүйтэн,
Өдөртөө Дархадын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан, Заг, Байдраг, Идэр, Тэс голын хөндийгөөр -10...-15 градус хүйтэн, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр -3...+2 градус дулаан, бусад нутгаар -5…-10 градус хүйтэн байна.
-Улаанбаатар хот орчмын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв-
Хур тунадас: 13, 14, 16-ны өдрүүдэд цасорж, цасан шуурга шуурна.
Салхи: Ихэнх хугацаанд секундэд 5-10 метр. 13, 16-нд баруун өмнөөс хойш эргэж секундэд 8-13 метр хүрч ширүүснэ.
Агаарын температур: Хүйтэрч шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор -18...-23 градус, бусад хэсгээр -11...-16 градус, өдөртөө -4...-9 градус хүйтэн байна.
Б.САНАА













АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.