НИЙГЭМНийгэм мэдээ
Алтан цом: Бямба гарагт өнгөрсөн улирлын аварга "Хатант Интернэшнл" баг эхний барилдаанаа хийнэ
Монголын Үндэсний бөхийн холбооноос зохион байгуулдаг "Алтан цом"-ын төлөөх барилдааны шинэ улирлын хоёр дахь барилдаан ирэх бямба гарагт буюу 11-р сарын 21-нд 14:00 цагаас Монгол бөхийн өргөөнд болно. Тус барилдаанд өнгөрсөн улирлын "Алтан цом"-ын эзэд болох "Хатант Интернэшнл" баг эхний барилдаанаа Увс нуур дэвжээтэй хийнэ.
Мөн "Апу Скайтел", "Ажнай" багтай барилдах бол Ховд дэвжээ, Эв Монгол багууд тус тус барилдана.
Багуудын суух сектор:
- Н секторт - "Увс нуур дэвжээ" баг
- Л секторт - "АПУ Скайтел" баг
- В секторт - "Ажнай" баг
- Т секторт - "Ховд дэвжээ" баг
- Д секторт - "Эв Монгол" баг
- Б секторт - “Хатант интернэшнл” баг
Б.САНАА













АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.