НИЙГЭМНийгэм мэдээ

Ц.Ариунгоог эрэн хайх ажиллагаанд 1266 алба хаагч, 2000 орчим иргэн оролцож байна

Цагдаагийн байгууллагаас сураггүй алга болсон дуучин Ц.Ариунгоог эрэн хайх ажиллагааг үргэлжлүүлж байна. Тус ажиллагаанд 1266 алба хаагч, 2000 орчим сайн дурын иргэн оролцож байгаа аж.

36 настай дуучин Ц.Ариунгоо 2026 оны аравдугаар сарын 29-ний өдөр гэрээсээ гараад сураггүй болжээ. Түүнээс хойш цагдаа, онцгой байдлын байгууллагын алба хаагчид эрэн хайх ажиллагааг тасралтгүй зохион байгуулж байна.

Эрэн хайх ажиллагааг Улаанбаатар хот болон ойр орчмын бүс нутгуудад өргөжүүлж, мэргэжлийн байгууллагын алба хаагчид сайн дурын иргэдтэй хамтран самналт хийж байгаа юм.

Одоогоор дуучин Ц.Ариунгоогийн байгаа газар тодорхойгүй байгаа бөгөөд эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна.

Б.Гэгээ

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button