НИЙГЭМНийгэм мэдээ
МҮБХ-ны Ёс зүйн зөвлөл жаяг дэгийн багийн гишүүдтэй уулзлаа

Монголын үндэсний бөхийн холбооны Ёс зүй, сахилга хариуцлагын зөвлөлөөс жаяг дэгийн багийн гишүүдтэй уулзаж, бөхчүүдийн ёс зүй, барилдааны дүрэм, журмын хэрэгжилтийг сайжруулах талаар санал солилцлоо.
Уулзалтаар засуул, цэц нарын эрх, үүргийг сайжруулах, бөхчүүдийн ёс бус үг хэллэг, зохисгүй үйлдэл, сөрөг хандлагыг арилгах, ёс зүйтэй байх шаардлагыг онцолсон байна.
Мөн ёс зүйн зөрчлөөс урьдчилан сэргийлэх, барилдааны дүрэм, журмыг мөрдүүлэх чиглэлээр Ёс зүй, сахилга хариуцлагын зөвлөл болон жаяг дэгийн багийн гишүүд хамтран ажиллаж, уулзалтаар гаргасан санал, зөвлөмжийг цаашдын үйл ажиллагаандаа хэрэгжүүлэхээр шийдвэрлэлээ.
Дараагийн уулзалтыг энэ сарын 29-ний 14:00 цагт багш, дасгалжуулагч болон бөхчүүдтэй хийхээр товлосон байна.
Б.Гэгээ









АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.