ХУУЛЬ

Гадаадын тагнуулын албатай хамтарч байсан иргэнд дахин ял оноожээ

Манай улсын иргэн А.Адъяа болон Амарсанаа нар гадаадын тагнуулын албатай хамтран ажиллаж, тэдэнд дамжуулах зорилгоор төрийн нууцад хамаарах мэдээ мэдээлэл цуглуулж байсан гэх хэргийг Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх уржигдар хэлэлцэн дахин ял шийтгэлээ. ТЕГ-ын ажилтнууд тэдний үйлдлийг илрүүлж, нууц мөрдөн шалгах ажиллагаа явуулснаар харийн тагнуулынхантай нууцаар хамтран ажиллаж буйг нотлох баримтаар тогтоосон аж. А. Адъяа нарт холбогдох хэргийг Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд өнгөрсөн оны арван хоёрдугаар сарын 5-нд хэлэлцээд, Эрүүгийн хуулийн 19.4 дүгээр зүйлд заасан “Гадаадын тагнуулын алба, байгууллага, иргэнтэй хууль бусаар хамтран ажилласан” гэм буруутайд тооцон найман жил хорихоор болж, нээлттэй хорих ангид ялыг нь эдлүүлэхээр шийдвэрлэсэн юм.

Харин Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхээс уг хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаасан. Давж заалдах шатны шүүхийн магадлалд дурдсаны дагуу зарим зүйлийг тодруулж, энэ сарын 6-нд хэлэлцээд шүүгдэгч нарт дахиад найман жил хорих ял шийтгэжээ.

Эх сурвалж: Өнөөдөр сонин

Энэ мэдээнд таны өгөх үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Холбоотой мэдээ

5 Сэтгэгдэл

  1. Эх орноосоо урвагчдыг цаазлав#### таарна. Эх орноосоо урваж байгаа хүмүүс цаг нь ирвэл бид нарыг ч худ####дах юм уу буудаж ####ахад бэлэн новшнууд шүү дээ

  2. Эдгээр этгээд ####ь улсын тагнуултай хамтарч байсан юм бол? Дэлхийд бол хэрэг нь шийдсэний дараа тийм тулсын төлөө тагнуул хийсэн гээд мэдээлдэг шүү дээ. Сонор сэрэмжид хэрэгтэй биз дээ.

  3. Ядуу ч гэсэн Монгол гэдэг ийм сайхан орны иргэн гэдгээрээ бахархаж баярлаж явах хэрэгтэй. Эд нар эх орон гэж хэлэх эрхгүй болж дээ

  4. Ингээд нам дагаж цүнх барьж д####жигнасан юмнууд л төрийн ####банд орж аятайхан шиг бж чадахгүй өнгө мөнгөний хойноос төрсөн эхийгээ ч зарахаар болчих юмаа.Өөрийн гэсэн эх оронтой ба үиг аз жарг#### хаана бна

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button