НИЙГЭМ

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Нэг настай хүүхдийг мөргөсний улмаас энджээ

Тавдугаар сарын 4-8-ны өдрүүдэд Тээврийн цагдаагийн албаны Жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэст 597-н зам тээврийн ослын шинжтэй дуудлага мэдээлэл бүртгэгдэж, ослын улмаас 36 хүн гэмтэж, таван хүн амиа алджээ.

Энэ нь өмнөх долоо хоногийн мөн үеэс бүртгэгдсэн зам тээврийн осол 7.8 хувиар, гэмтсэн хүн 36.1 хувиар тус тус өссөн бол хүний амь нас хохирсон осол 12.5 хувиар буурсан үзүүлэлт юм. Түүнчлэн зам тээврийн ослын улмаас гэмтсэн хүмүүсийн хоёр нь, амиа алдсан хүмүүсийн нэг нь хүүхэд байжээ.

Ноцтой зам тээврийн ослоос дурдвал: 

  • 2020.05.03-ны өдрийн 21:30 цагийн орчимд Төв аймгийн Баянжаргалан сумын 3-р багийн нутаг дэвсгэрт шороон замд Б жолоочтой Hyundai Porter маркийн автомашин нь явган зорчигч 41 настай, эмэгтэй Ү-г мөргөж амь насыг нь хохироосон,
  • 2020.05.04-ний өдрийн 17:30 цагийн орчимд Дорнод аймгийн Баяндун сумын 1-р багийн нутаг дэвсгэрт шороон замд Б жолоочтой Hyundai Porter маркийн автомашин нь хөдөлгөөн эхлэх үедээ 1 настай, эрэгтэй Ө-г мөргөж амь насыг нь хохироосон,
  • 2020.05.04-ний шөнийн 22:00 цагийн орчимд Дорнод аймгийн Баяндун сумын 1-р багийн нутаг дэвсгэр, шороон замд Ц жолоочтой Kia Bongo маркийн автомашины тэвшнээс зорчигч 45 настай, эрэгтэй Ч унаж, автомашинд дайруулж амь нас нь хохирсон, 
  • 2020.05.05-ны шөнийн 01:50 цагийн орчимд Хан-уул дүүргийн 10 дугаар хороо Морингийн зам, “MТ” ШТС-ын урд асфальтан замд Н жолоочтой Toyota Prius маркийн автомашин явган зорчигч 27 настай, эрэгтэй Б-г мөргөж  амь насыг хохироосон,
  • 2020.05.06-ны өдрийн 16:30 цагийн орчимд Налайх дүүргийн 5-р хорооны нутаг “Цонжин болдог”-оос баруун зүгт 2 км-т асфальтан замд Hyundai Accent маркийн автомашин онхолдож, жолооч 61 настай Б-гийн амь нас хохирсон, 
  • 2020.05.06-ны шөнийн 22:30 цагийн орчимд Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын 2-р багийн нутаг дэвсгэрт шороон замд Н жолоочтой Toyota Corolla маркийн автомашин  нь явган зорчигч 64 настай, эрэгтэй Б-г мөргөж амь насыг нь хохироосон,
  • 2020.05.07-ны өдрийн 17:00 цагийн орчимд Хэнтий аймгийн Дэлгэрхааан сумын 5-р багийн нутаг дэвсгэрт шороон замд улсын дугааргүй Dayun маркийн мотоцикл онхолдож, жолооч 59 настай, эрэгтэй Д-гийн амь нас хохирсон хэргүүдийг тус тус шалгаж байна. 

Сэрэмжлүүлэг 

Иймд иргэд мотоцикл, мопед, унадаг дугуйтай хөдөлгөөнд оролцохдоо тээврийн хэрэгслийн хурдыг тохируулж, техникийн бүрэн бүтэн байдлыг хангах, согтууруулах ундааны төрлийн зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохгүй байж замын хөдөлгөөний дүрмээ чанд баримтлахыг Тээврийн цагдаагийн албанаас анхааруулж байна.

Энэ мэдээнд таны өгөх үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Холбоотой мэдээ

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button